8o
Улаанбаатар хот
mobile menu

Г.Орхон: Цаашид томоохон мега төслийг хөдөлгөх хүмүүс маш их дарамтад орж болзошгүй

2018-05-16 08:55:00

Авлигатай тэмцэх газраас Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотой асуудлаар УИХ-ын гишүүн асан С.Баярцогтыг, Дубайн гэрээтэй холбогдуулан Б.Бямбасайхан нарыг өнгөрсөн сараас эхлэн шалгаж эхэлсэн билээ. Тус шалгалтын хүрээнд С.Баярцогт болон Б.Бямбасайхан нарыг өнгөрсөн сарын эхээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ аваад байгаа. Өчигдөр Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд С.Баярцогт болон Б.Бямбасайхан нарыг үргэлжлүүлэн хорих эсэхийг шийдэх шүүх хурал боллоо. Шүүх хуралд С.Баярцогт болон Б.Бямбасайхан нар онлайнаар оролцож, тайлбар тавьсан боловч үргэлжлүүлэн 30 хоног хорих шүүхийн шийдвэр гарлаа. Өмнө нь Ерөнхий сайд асан С.Баяр болон Ч.Сайханбилэг нарыг мөн 30 хоног хорих шүүхийн шийдвэр гарсан билээ. Шүүхийн шийдвэр гарсаны дараа шүүхийн шийдвэрийн талаар өмгөөлөгчдөөс нь тодрууллаа.

С.Баярцогтын өмгөөлөгч Г.Орхон: Цаашид томоохон мега төслийг хөдөлгөх хүмүүс маш их дарамтад орж болзошгүй

"Энэ шүүх хурлаас харахад цаашид томоохон мега төслийг хөдөлгөх хүмүүс маш их дарамтад орж болзошгүй байна. Яагаад гэхээр УИХ болон Засгийн газрын гишүүдээсээ асуухаас илүүтэй АТГ, прокурор, шинжээчдээс асууж байж гэрээ хэлэлцээгээ хийх ёстой болж таарч байна. Шүүх хуралд Оюутолгойн гэрээ хуульд нийцсэн эсэх, өөрчилж болох эсэхийг шинжээчдээс асууж байгаа нь өөрөө учир дутагдалтай. Энэ асуудалд шүүгч, прокурор, хуульчид хуульзүйн үндэслэлээ хийгээд явах ёстой. Үүнээс дүгнэж хэлэхэд, Оюутолгойн гэрээг тухайн үед УИХ болон Засгийн газрын гишүүдээс асууж байж, хийсэн. Гэтэл тэд өнөөдөр дуугардаггүй юм байна. Иймээс мега төслийн гэрээ хэлэлцээ хийхдээ АТГ, прокурор, шинжээчдээс асуух ёстой юм байна" гэсэн юм.

Б.Бямбасайханы өмгөөлөгч Н.Цогт: Б.Бямбасайханы бие маш тааруу байна

Шүүхийн шийдвэрт сэтгэл дундуур байна. Үргэлжлүүлэн цагдан хорих шийдвэр нь хэтэрхий нэг талыг барьсан шийдвэр гарлаа.  Хэрэг ээдрээтэй байгаа гэдгээ нотолж чадахгүй байна. Прокурорын нотлогдоогүй үндэслэлээр хүнийг цагдан хорьдог болох тал руугаа явж байна. Энэ нь үндсэн хуулийг зөрчиж байна. Б.Бямбасайханы бие маш тааруу байна. Эмчид үзүүлж цаашид нарийн шинжилгээ өгч, эмчлүүлэх хүсэлт тавьсан. Одоогийн хийж буй эмчилгээ үр дүн муутай гэж үзэж байна. Эмчилгээний үр дүн муу байгаа учраас цаашид эмчлүүлэх хүсэлтийг нь хүлээж авна гэж найдаж байна.  Б.Бямбасайхан хоригдсноосоо хойш хоёр удаа байцаалт өгсөн. Мөрдөн байцаах ажилд бид идэвхтэй оролцож байгаа. Энэ хэрэгт ээдрээтэй төвөгтэй байдал байхгүй. Дубайн гэрээ 2015 онд байгуулагдсан. Гэрээтэй холбоотой бүх мэдээлэл, материал улсын архивт хадгалагдаж байна. Цагдан хорих хугацааг сунгах үндэслэл байхгүй гэдэг нь бүх талаараа нотлогдож байна гэтэл шүүх үүнийг харгалзаж үзсэнгүй” хэмээн хэллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
haha
zail zail ugaasaa uls oron ard tumend ymar ur uguuj ugdug bish bugdiig n shorond n hataa muusain uls oronoo hudaldagsad
2018/05/16 212.67.68.128
Зочин
Өдөр бүр сая $ орж ирэх боломжоо алдаж байна гээд улайраад байсан, 22000 хувьсагчтай модуль гээд л мөн ч их донгосч байсан даа. Тэр бичлэгийг гаргаад тавьчих ТВ алга уу
2018/05/16 203.169.48.146
зочин
Баярцогтын дансаар хахууль авч улс орноо худалдасан өөдгүй хүмүүс. Турж үхэх гээд байсан юм байх да яасан их шунал бэ. Зөв шударга ажлаа хийвэл юунд дарамтанд орох бэ дэ.
2018/05/16 203.169.48.146
irgen
zuvshuurul, alban hariu avhad tun hetsuu bolson baina. bugd hariutslaga geed ajl yavhaa bolijee. esergeer avilgal tsetsegleh handlagtai bishuu
2018/05/16 66.181.176.158
ЭРКА
Цагаан дээр хараар бичсэн гэрээ нь байж байхад тэднийг хориод юугаан хийхэв дээ.УИХ нь батлаад, ЗГ нь хэлэлцээд , одоо болноо гэхээр нь л ажил үүргийнхээ дагуу гарын үсгээ зурсан байлгүй.Буруудва
2018/05/16 27.123.214.125
A
Shunal huslee darsan bol Mongold shine tsagin hugjil avchirsan baatruud boloh bolomj bsn shv.
2018/05/16 150.129.142.125
иргэн
Эдгээр эрх мэдэлтэнүүд улсынхаа төлөө 2 утгагүйгээр чин сэтгэлээсээ ажиллах ёстой байсан тэгсэн бол бид хаан шиг хүндлэх байлаа. Ямбыг нь хангалттай эдэлсэн, Одоо ялыг нь эдлэх ёстой болжээдээ
2018/05/16 112.72.14.181
zochin
evii dee..shorond yamar olig bhav dee
2018/05/16 64.119.22.14
Монгол
Юун дарамт вэ, тэд ажлаа зөвхөн өөрсдийн төлөө хийсэн ард түмэн эх орондоо ямар ч ашиггүйгээр тиймээс л үнэний шүүхийн өмнө зогсох ёстой. Бүү баашил
2018/05/16 66.181.186.108
Иргэн
Авилга авахгүй, үнэнч шударгаар ард түмнийхээ төлөө ажиллавал дарамтад орохгүй ээ. Харин энэ зурган дээр байгаа хоёр нөхөрийн хэвлэлээр бичээд байгаа шиг ажиллавал цаазаар авахуулах ч багадна байх.
2018/05/16 202.70.34.70
Дд
Өмгөөлөгч юу ярих нь тодорхой шүү дээ
2018/05/16 112.72.11.121
Зочин
Zasss dundaas ni shanga tosdogoo l bolichihgui yu.
2018/05/16 27.123.212.136
энэ луйварчдыг яах билээ
ТӨР бараадаж луйвар хийхээ болих ёстой. ЭНД авлига яригдаж байна
2018/05/16 150.129.141.253