8o
Улаанбаатар хот
mobile menu

УИХ-ын байнгын хороод болон ажлын хэсгүүд хуралдана

2018-05-16 10:16:05

УИХ дахь намын бүлэг, ажлын хэсгүүдийн өнөөдрийн хуралдааны хэлэлцэх асуудлууд, товыг УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөлийн 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хурлаар батласнаар хүргэж байна.

  • Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны гишүүд 10.00 цагаас Халдварт өвчин судлалын үндэсний төвийн үйл ажиллагаатай танилцана;
  • Иргэдээс ирүүлсэн өргөдлийн дагуу Агаарын бохирдлыг бууруулахад зарцуулсан хөрөнгийн талаар албан тушаалтнаас тайлбар авах Өргөдлийн байнгын хорооны хэлэлцүүлэг 10.00 цагаас Нээлттэй сонсголын танхимд;
  • Улс төрийн намын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 11.00 цагаас “В” танхимд;
  • Улсын Их Хурлын даргын 2018 оны 57 дугаар захирамжаар байгуулагдсан  Оюу толгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан 15.30 цагаас “Г” танхимд. 

УИХ-ын байнгын хороодын өнөөдрийн хуралдааны хэлэлцэх асуудлууд, товыг УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөлийн 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хурлаар батласнаар хүргэж байна.


1. Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар”  танхимд:
Хэлэлцэх асуудал:

  • “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2018.04.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ/;
  • Монгол Улсын Их Хурлын 2017 оны 81, 82 дугаар тогтоолын биелэлтийн талаархи Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын мэдээлэл сонсох; 
  • Мах, сүүний анхдугаар аяны хэрэгжилт, явц, үр дүнгийн талаархи Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын мэдээлэл сонсох;
  • Монгол Улсын нутаг дэвсгэр дэх гол, мөрний урсац бүрэлдэх эхийн хилийн заагийн солбилцол, Ойн сан бүхий газрын хилийн заагийн солбилцол, Усан сан бүхий газрын хамгаалалтын бүсийн солбилцлын талаархи Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын мэдээлэл сонсох;
  • Бусад.

2. Төсвийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:
Хэлэлцэх асуудал:

3. Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:
Хэлэлцэх асуудал:

4. Ёс зүйн дэд хорооны хуралдаан 15.00 цагаас “В” танхимд:
Хэлэлцэх асуудал:

  • Бусад.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл