8o
Улаанбаатар хот
mobile menu

Ц.Цогзолмаа: Дэлхийд 400 мянган төгрөгийн цалин авдаг багш хаана ч байхгүй

2018-05-16 12:42:00

БСШУСЯ, Монголын ахмад багш нарын холбооноос санаачлан зохион байгуулсан “Бүтээлч ахмад багш нарын III зөвлөгөөн” боллоо. Тус зөвлөгөөний үеэр БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа,  “2018 оныг багшийн хөгжлийг дэмжих жил болгон зарласан. Монголын боловсролын системийг үндсээр нь өөрчлөхийн тулд багш нарынхаа мэргэжил, мэдлэгийг дээшлүүлэх хэрэгтэй байна.
Дараагийн нэг алхам нь багшийн цалин хөлсийг нэмэх асуудал. Өнөөдөр дэлхийд 400 мянган төгрөгийн цалин авдаг багш хаана ч байхгүй. Тиймээс холбогдох яамдуудтай бид хамтран Ажлын хэсэг байгуулсан. 25-30 хүүхдийн стандарттай ангид 45-50 хүүхэд суралцаж байгаа энэ нөхцөлд багшаас сургалтын чанар шаардах нь зүй бус явдал. Тиймээс багшийн ачааллыг судалж, хөдөлмөрийн хөлсийг ажлын ачаалалтай нь уялуудах хэрэгцээ шаардлага байна. Цалинг гагц миний бие шийдэхгүй. Үүнийг Засгийн газрын түвшинд шийдвэрлэдэг. Ямартай ч 2018 оны 4 дүгээр улирал гэхэд багшийн үндсэн цалинг нэмэгдүүлэх зөвшилцөлд хүрсэн. Хэдэн хувиар нэмэхийг яг одоо хэлж мэдэхгүй. Гэхдээ хамгийн багаар бодоход үндсэн цалинг 10 хувиар нэмнэ” хэмээн хэллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
Цалинг нь 3 сая болгооо тэгээд шаардах бмаа шаард
2018/05/22 150.129.142.9
mal min
Showdahaa bolio.... chanar asuusn shde chamaas
2018/05/17 202.9.41.94
Irgen
CHI BITGII SHOUD HAR AVGAI. OLON YUM HUTSALGUI TSALIN NEM.
2018/05/16 31.173.84.231
Зочин
Худалч авгай цаг хожих нэг арга энэ хэзээ ч монголын боловролын төлөө ажил хийж чадахгүй мэдлэг нь ч дутна зүгээр л зөөлөн сэнтийд хэсэг тухлах ,төрөөс хулгай хийх л гэж байгаа луйврчин даа.
2018/05/16 202.5.206.37
иргэн
Нулимс дусаасан болоод багш нарын амыг таглах нь л дээ 40,0 төгрөгтэй төгөргүй ялгаа байна уу
2018/05/16 66.181.179.193
тэгэж байгаа байх
Ёстой нэг хуцлаа гэдэг юм болж байна даа, 400 мянга гэдэг 160 доллар түүнээс бага 50 долларын цалинтай багш дэлхийн зөндөө оронд байгаа, гол нь манайд өндөр цалинтай хувийн сургуулиуд байгаа болохоор
2018/05/16 202.179.8.213