8o
Улаанбаатар хот
mobile menu

Б.Батзориг: Долоон аймгийн 113 багийг газар тариалангийн бүс нутгаар тогтоолоо

2018-05-16 12:46:15

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Тариалангийн бүс нутаг тогтоох тухай асуудлыг хэлэлцсэн байна. Энэ талаар Хүнс хөдөө, аж ахуйн хөнгө үйлдвэрийн сайд Б.Батзориг мэдээлэл хийлээ. 

Нийт 1.050.000 га газрыг тариалангийн бүс нутаг, эрчимжсэн мал аж, ахуй эрхлэх зориулалтаар ашиглуулах аж. Түүний өгсөн мэдээллээр Хэнтий, Өвөрхангай, Сэлэнгэ, Дархан-Уул, Төв, Архангай, Булган зэрэг долоон аймгийн 63 сумын нутаг дэвсгэрийг тариалангийн бүс нутгаар тогтоожээ.

Тэрбээр " Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас түүхэн шийдвэр гаргалаа. Ялангуяа манай газар тариалангийн салбарт. Монгол Улс газар тариалангийнхаа бүс нутгийг зарлаж, тодорхой болгож, түүнийгээ түшиглэж эрчимжсэн мал ахуйгаа хөгжүүлнэ гэж олон жил ярьсан. Энэ асуудал өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй явж ирсэн. Тэгвэл өнөөдрийн хуралдаанаар Монгол Улс газар тариалангийнхаа зарим бүс нутгийг тодорхой болголоо. Газар тариалангийн бүс нутаг тодорхой болсноор хөрөнгө оруулалт нэмэгдэнэ. Мөн эрчимжсэн мал ахуй, хөнгөн хүнсний үйлдвэр хөгжиж сэргэнэ гэж тооцоолж байна" хэмээн онцоллоо.

Түүнчлэн "Малын тоо, толгой 66.2 саяд хүрсэн. Малчид ч гэсэн ярьж байна. Яамны зүгээс тоонд биш чанарт анхаарах болсон гэж үзэж байна. Ирэх жил манай газар тариалангийн салбарын хувьд маш чухал үйл явдал. Монгол Улс газар тариалан эрхэлж эхэлсний 60 жилийн ой болно. Шинэ 60-н эхэлж байна гэж ойлгож болно. Хуучин 60-ныхаа хүрээнд атрын аяныг өрнүүлж, газар тариалангаа хөгжүүлсэн. Одоо шинэ 60-н эхэлж байгаа өнөө үед газар нутгийнхаа тариалангийн бүсийг тодорхой болгож байна. Нийт долоон аймгийн 113 багийг газар тариалангийн бүс нутгаар тогтоолоо. Хуулийн хүрээнд аймаг, орон нутгийнхны саналыг авч, түүндээ үндэслэж энэхүү шийдвэрийг гаргалаа" гэх мэдээллийг өглөө. 

Засгийн газраас долоон аймгийн 63 сум 113 багийн нутаг дэвсгэрийг газар тариалангийн бүс нутгаар зарлаж, тогтоолоо. Тухайлбал, Сэлэнгэ аймгийн 16 сум, Төв аймгийн 13 сум, Дархан-Уул аймгийн хоёр сум, Булган аймгийн нэг сум, Хэнтий аймгийн есөн сум, Өвөрхангай аймгийн нэг сум, Архангай аймгийн 18 сумыг газар тариалангийн бүс нутгаар зарлалаа. 

Тэгэхээр дээрх газарт газар тариалан эрхлэх нь. Харин уг бүс нутагт байх малчдыг хааш нь явуулах вэ гэдэг асуулт гарч байга юм. Уг асуултад тэрбээр "Малчдыг яг явуулна гэж зүтгэхгүй. Өнөөдөр энэ шийдвэр гараад маргааш малчдыг ийш, тийш нь явуулахгүй. Бид зохион байгуулалттайгаар ажиллана" гэсэн юм. 

Мөн тариалан эрхлэх, эрчимжсэн мал аж ахуй ажиллуулах иргэдэд төрөөс үр тарианы, тоног төхөөрөмжийн болон бусад хөнгөлөлтийг үзүүлэх юм байна. 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл