8o
Улаанбаатар хот
mobile menu

Шингэрүүлсэн шатдаг хийг 21 насанд хүрээгүй иргэдэд худалдаалахгүй байхыг анхаарууллаа

2018-05-16 14:15:00

Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газар, Нийслэлийн Цагдаагийн газраас хамтарч шингэрүүлсэн шатдаг хийн аюулгүй зөв хэрэглээг хэрэглэгчдэд хэвшүүлэх, буруу хэрэглээнээс гарч болзошгүй аюул, осол, эрсдлийг арилгах, бууруулах зорилгоор 220 граммаар савлагдсан буюуахуйн хэрэглээний жижиг газ, шингэрүүлсэн шатдаг хий худалдаалж буй аж ахуйy нэгж байгууллагуудад сургалт зохион байгууллаа.

Сургалтын үеэр 220 граммын ахуйн хэрэглээний шингэрүүлсэн шатдаг хийг худалдаалах, ашиглахтай холбоотой аюулгүй ажиллагааны санамж, зөвлөгөө өгч мэдэгдэл хүргүүлсэн. Үүнд, Шингэрүүлсэн шатдаг хийг худалдаалах зөвшөөрлийг эрх бүхий байгууллагуудаас авах, жижиглэнгээр савласан шингэрүүлсэн шатдаг хийг худалдаалах төрөлжсөн тасаг, лангуу байрлуулах боломжтой зах худалдааны төвүүдээсбусад хүнс барааны дэлгүүр, супермаркетаар 220 граммаар савлагдсан ахуйн хэрэглээний шингэрүүлсэн шатдаг хийг худалдаалахгүй байх, импортын болон бөөний худалдааны тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжбайгууллагын оруулж ирсэн бүтээгдэхүүнийг худалдаалахёстойг анхаарууллаа.

Түүнчлэн монгол хэлээр бичигдсэн санамж бүхийхэлээр бичсэнхэрэглэх заавар бүхий шингэрүүлсэн шатдаг хийг худалдаалах, ашиглахыг зөвлөлөө. Учир ньгадаад хэл дээр бичигдсэн заавар бүхий ахуйн жижиг газыг Монгол Улсын хилээр оруулж ирэхийг зөвшөөрдөггүй байна. Мөн 21 нас хүрээгүй иргэдэд шингэрүүлсэн шатдаг хий худалдахгүй байх, хэрэглэгчдэд ахуйн хэрэглээний хийг аюулгүй зөв хэрэглээний зааврыг танилцуулан худалдаалах, аюулгүй ажиллагааны заавар хангасан зориулалтын дагуу тоноглогдсон ажлын байр, агуулахад санамжийн дагуу хадгалахзэргийг хэрэгжүүлж ажиллахыг зөвлөлөө.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл