8o
Улаанбаатар хот
mobile menu

ЗГ-ын хуралдаан: Газар тариалангийн бүс нутгаа зарлалаа

2018-05-16 13:54:13

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2018.05.16/ болж, газар тариалангийн бүс нутгийг зарлах шийдвэр гаргалаа. Ингэхдээ Сэлэнгэ, Төв, Дархан-Уул, Булган, Хэнтий, Өвөрхангай, Архангай гэсэн долоон аймгийн нийт 60 сумын 113 багийг газар тариалангийн бүс нутгаар зарлав. Монгол Улс нийт нэг сая 50 мянган га тариалангийн талбайтай. Үүнээс 700 мянган га талбайг эргэлтэд оруулсан. Үлдсэн 300 мянган га талбай нь атаршсан болон үндсэн хэлбэрээр ашигладаг. Тиймээс салбарын яамны зүгээс энэхүү 300 мянган га газрыг эргэлтэд оруулах нь зүйтэй гэж үзсэн байна. 

Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг Засгийн газрын хуралдааны дундуур энэ тухай мэдээлэл хийв. Тэрбээр “Ирэх жил газар тариалангийн салбар үүссэний 60 жилийн ой болно. Өөрөөр хэлбэл шинэ жаран эхэлж байна. Нэг жаран өнгөрч байгаа учраас тариаланчиддаа зориулж түүхэн шийдвэр гаргалаа. Монгол Улс газар тариалангийн бүс нутагтаа зориулж эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх болно” гэв.

Газар тариалангийн бүс нутагт мал орууллаа гэх маргаан малчид, тариаланчдын дунд байнга гардаг. Тэгвэл цаашид малын тэжээл тарих, мал махаа чанаржуулах, малаа эрчимжүүлэх чиглэлийн бодлого хэрэгжүүлнэ гэдгээ салбарын сайд онцолсон юм.

ТАРИАЛАНГИЙН БҮС НУТГУУД   
Аймгийн нэр Сумын нэр Баг  Багий нийт дүн 
1 Сэлэнгэ  Алтанбулаг 1.2.3 3
2 Цагаан нуур 1.2.3 3
3 Ерөө  1.2.3 3
4 Зүүн бүрэн  1.2.3 3
5 Мандал  4.5.6.7.8.9. 6
6 Орхон  1.2 2
7 Сант  1.2 2
8 Баянгол  1.2.3 3
9 Сайхан  2.3 2
10 Жавхлант 1.2 2
11 Түшиг 1.2 2
12 Орхонтуул 1.2.3 3
13 Баруунбүрэн  1.2.3 3
14 Хушаат  1.2 2
15 Шаамар 1.2.3 3
16 Хүдэр  1.2 2
  Нийт     44
1 Төв Аргалант Сумд   
2 Баянхангай Сумд   
3 Угтаалцайдам Сумд   
4 Цээл  Сумд   
5 Баянцогт Сумд   
6 Баянчандмань Сумд   
7 Жаргалант Сумд   
8 Сүмбэр  Сумд   
9 Борнуур  Сумд   
10 Батсүмбэр  Сумд   
11 Архуст Сумд   
12 Эрдэнэсант  1.2.3.4 4
13 Заамар  1 1
  Нийт     5
1 Дархан-Уул Орхон  Сумд   
2 Хонгор 1.2.3 3
  Нийт     3
1 Булган  Хутаг-Өндөр 1.2.5 3
  Нийт     3
1 Хэнтий  Хэрлэн  5.7.8 3
2 Жаргалт хаан  3 1
3 Өмнөдэлгэр  2.3.7 3
4 Бидэр  2.4 2
5 Баян-Адарга  1 1
6 Дадал 1.3 2
7 Норивлин  3 1
8 Батноров  4 1
9 Мөрөн  4.5 2
  Нийт     16
1 Өвөрхангай Хархорин  5.6.7 3
  Нийт      3
1 Архангай Цахир  Жинст  1
2 Хангай  Арбаясгалант 1
3 Тариат  Дэрх, Цагааннуур, Мөрөн, Алтаад, Бөөрөлжүүт 5
4 Чулуут   Зуун мод  1
5 Өндөр-Улаан  Хануй, Тээл  2
6 Батцэнгэл  Баян-Уул, Дэл, Хөнөг 3
7 Ихтамир  Тайхар, Эрдэнэтолгой, Хан-Өндөр  3
8 Төвшрүүлэх  Баян-Өндөр  1
9 Булган  Баянбулаг 1
10 Цэнхэр  Буйлан, Алтан-Овоо  2
11 Хайрхан  Могой, Жарантай, Асгат  3
12 Цэцэрлэг  Чулуут, Хужирт, Туулант, Эх булаг 4
13 Эрдэнэмандал  Алаг-Уул 1
14 Жаргалант Зуслан 1
15 Хашаат  Жаргалант, Номгон  2
16 Өлзийт  Байшир, Бодонт 2
17 Өгийнуур  Дойт, Орхон, Тоглох 3
18 Хотонт  Бургалтай, Улаан чулуу, Хөөвөр  3
  Нийт     39
  Нэгдсэн дүн  60   113

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл