-11o
Улаанбаатар хот
mobile menu

С.Бямбацогт: Хүсэлт гаргасан хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгоё

2018-05-16 13:57:57

Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар хүүхдийн мөнгө олгох асуудлыг судалсан ажлын хэсэг хуралдсан эсэх, ОУВС-тай тохирсон, тохироогүй гэсэн асуудал яригдаж багагүй маргаан үүслээ. УИХ-ын гишүүн С.Бямбацогтын зүгээс асуудалд улстөржихгүйгээр, талцаж хуваагдан асуудлыг  хойш тавихгүйгээр хуулийн дагуу шийдэх өөрөөр хэлбэл хүссэн хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгох гарц гаргалгаа байна гэж байр сууриа илэрхийлсэн юм.  

Тэрээр “Нэг өдөр ч алдахгүйгээр хүүхдийн мөнгө олгоё гэж байгаа бол асуудлаа хурдан хэлэлцэж хурдан шийдэх хэрэгтэй байна. Хоёр талд гарчихаад заавал 100 хувь олгоно, үгүй зөвхөн 80 хувь олгоно гэж зүтгэхгүйгээр аль болох ахиу хүүхдэд өгөх гарц гаргалгаа байна шүү дээ. Улс эх орондоо хохиролгүй, үр хүүхдэдээ ээлтэй хамгийн сайн хувилбарыг хэлэлцэж шийдэлд хүрэх хэрэгтэй байна. Хүссэн хүүхэд бүрт нь хүүхдийн мөнгө олгоё. Өөрөөр хэлбэл хүүхдийн мөнгө авах хүсэлт гаргасан хүүхэд бүрт өгье. Ингэж олгоход  нийт хүүхдийн 90 орчим хувь нь хүүхдийн мөнгө авах хүсэлт гаргах тооцоо гарсан. Өмнөх жилүүдийн судалгааг, баримтыг харахад боломжтой айл өрхүүд хүүхдийн мөнгөө огт авдаггүй байна. Иймээс улстөржихгүйгээр асуудлыг хурдан шийдэх, Хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгоё гэсэн МАН-ын мөрийн хөтөлбөр хэрэгжсэн, Ерөнхийлөгчийн санаачилсан хууль ч хэрэгжсэн нөгөөтэйгүүр улсын төсөвт ч дарамт учруулахгүйгээр асуудлыг шийдэх гаргалгаа байна” гэсэн юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
АРД ТҮМНИЙГ ТЭНЭГ ГЭЖ БҮҮ БОДООРОЙ
ӨӨРСДӨӨ Л ТӨРД ГАРЧ ИРЭХДЭЭ СОНГУУЛИАР ХУДЛАА АМ ӨЧИГ ӨГЧ ГАРЧ ИРЧИХЭЭД ОДОО БОЛХООР ОЛОН ДОЛООН ЮМ ХУЦААД БАЙХ ЮМ ӨГВӨЛ ХҮҮХЭД БҮРТ ӨГ ӨГЧ ЧАДАХГҮЙ БОЛ ӨГЧ ЧАДАХГҮЙНЭЭ ГЭДГЭЭ ХЭЛЭЭД АЛБАН ТУШААЛАА ӨГ
2018/05/17 202.9.44.80
Tsetsegdulam
Bugded ni uguh l heregt hudal sudalga yawuulad sudalga hj ail heseh hunee yamarch bolowsorlgui ajilgui hen negnin haij sudalgaga gargahaar yamar bodit sudalgaa boloh wede
2018/05/17 64.119.26.52
Иргэн
Өч төчнөөн мөнгө зарлагадаж хүүхдийн мөнгө өгөх өгөхүйн талаар өрхийн амьжиргааны түвшин тогтоох судалгаа хийж тогтоочихоод одоо юу донгосоод буй МАНгарууд вэ, энэ улс оронд үүнээс өөр хийх зүйл алга
2018/05/16 66.181.161.84
Иргэн
Одоо тэгээд энд тэнд бөөн дараалал орилолдоон уур хилэн болохнээ янз нь. Өгвөл бүгдэд нь өг, өгөхгүй бол больчихооч дээ, махан толгойнуудад хэтэрхий ахадсан ажил. 2 жил өдөр шөнөгүй ярьлаа.
2018/05/16 64.119.20.163
amjilt
zuvshuurvh bnaa
2018/05/16 202.131.241.234
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх оновчтой аргыг та юу гэж боддог вэ?

Нийт санал өгсөн: 231