8o
Улаанбаатар хот
mobile menu

"Үсээ хусуулах юу ч биш, зүрхээ өгөхөд бэлэн байна"

2018-05-16 16:05:00

Сүхбаатарын талбайд эрүүл мэндийн  салбарынхны ажил хаялт, суулт үргэлжилж байна. Өчигдөр Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт улсын нэмэлт хэлэлцээ МҮЭ-ийн холбооны шаардлагаар болсон боловч цалин хөлсний нэмэгдлийн асуудлаар Засгийн газраас тодорхой шийдэл, санал гаргаагүй тул ҮЭ-үүдийн эхлүүлээд буй ажил хаялтын өмнөх хугацаагүй суулт өнөөдөр ч мөн үргэлжиллээ.  Сүхбаатарын талбайд суулт зарлаж байгаа эрүүл мэндийн салбарынхан Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, УИХ-ын дарга М.Энхболд, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарын зурагтай баг зүүж, зарим эмч, эмнэлэгийн ажилтанууд үс хусууллаа.  Цаашид тэмцэл  ингээд дуусахгүй бөгөөд  тэмцлийн хурц хэлбэрт шилжиж байгаагаа ийнхүү  мэдэгдлээ. Үсээ хусуулсан эмч ажилчдын төлөөллөөс уг суултын талаар тодруулахад “Би хөдөлмөрийн салбарт 34 жил ажиллаж байна. 34 ажиллаж байгаагаас  сүүлийн дөрвөн жил цалингүй болж, ажил амьдрал зогссон. Нийгмийн дунд ажилгүй хүмүүсийг ядуу гэдэг байсан бол одоо ажиллаад ядуу амьдардаг хүмүүсийн давхарга бий болчихсон байна. 60 насны босгон дээр энэхүү суултад нэгдэж үсээ хусууллаа. Үсээ хусуулах юу ч биш, зүрхээ өгөхөд бэлэн байна. Цаашид эцсээ хүртэл тэмцэх болно” хэмээн хэллээ.

Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Мягмар:

“Эрүүл мэндийн салбарын ажилтнуудаас гадна шинжлэх ухааны, боловсролын, соёл урлагийн, цаг уурын зэрэг олон салбарын ажилтнууд суулт зарлаж байгаа. Бид үр дүн гарахаас нааш суултаа зогсоохгүй. Засгийн газрын төлөөллүүд ОУВС-тай дахин хэлэлцээр хийж, 2018 оны хоёрдугаар улиралд цалин, хөлсийг нэмэгдүүлэхээр боллоо гээд бидний арваннэгдүгээр сард хийж байсан тэмцлийг зогсоосон. Бид энэ суултаараа тухайн хэлэлцээрээс гарсан үр дүнг л шаардаж байгаа. Цалин нэмтэл бид суултаа зогсоохгүй. Биднийг гурван өдөр энд суулгаж байна. Энэ бол Монгол төрийн эмгэнэл. Монгол Улсад хөдөлмөрийн мөлжлөг асар их явагдаж байна. Ажил хийгээд ам тостдог биш эсрэгээрээ өрөнд орж, ядуурч байна. Зарим хэсэг нь хэтэрхий их баяжиж байна. Бид зөвхөн хөдөлмөрөө л үнэлүүлмээр байна” гэсэн юм. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгаас дахин цаг гарган уулзаж, цалин хөлсийг нэмэгдүүлэх асуудалд анхаарч өгөхийг хүсэв.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Иргэн
Сайд нарын эдэлж хэрэглэж байгааг анзаарч хараарай. Захын сайд нь 40,000,000 ам долларын цаг зүүгээд гадаадуудаас очиж юм гуйгаад нүдний булай болоод явах. Онигоо...
2018/05/17 103.87.255.42
Ene zasag ogtsor
Ter muu Tsogzalmaag saidaar tavisan Hurelsuh yuch chadahgui. Iimd edniig ulsiin ner barij guilga guij bas zeelsen ter mongoo idej duusahaas ni omno ogtsruulahgui bol tsalin nemne gej baihgui. Hurd
2018/05/17 91.178.104.221
ДАРГА ҮНДЭСТЭН
30 ЖИЛИЙН ӨМНӨХ ОРОС БОЛОВСРОЛТОЙ ЭМЧИЙН НАРЫН ХАХУУЛИЙГ НЬ ИЛ БОЛГОХОД ХАНГАЛТТАЙ.ХАРИН СУВИЛАГЧ НАРЫН КАРЬЕРД АРДЧИЛСАН ОРНУУДАД МӨРДӨГДДӨГ ЗАРЧМУУДЫГ НЭВТРҮҮЛЖ,ЦАЛИНГ НЬ ЗААВАЛ НЭМЭХ ШААРДЛАГАТАЙ
2018/05/16 202.179.26.28