Үндэсний мэдээллийн төв”-д өнөөдөр 11.30 цагт "Ард түмнээ хайрлая" намын дарга Л.Гүндалай мэдээлэл хийх байсан. Харамсалтай нь тэрбээр хэвлэлийн хурлаа мартаад, нам унтаж орхисон байна . 11.30 минутад эхлэх байсан хэвлэлийн хурал 12.00 гэхэд ирээгүй байсан бөгөөд хурал зохион байгуулагчийг залгахад “Би унтаж байна. Одоо босоод очвол амжихгүй. Тиймээс маргааш болъё” гэсэн товчхон хариулт өгсөн байна. Л.Гүндалай " Монголоорой байгаасай" хэмээх дууг дуулж, клип хийлгэсэн нь олон нийтийн цахим сүлжээгээр тархаад буй. Тэрбээр дууны шүлгийг зохиосон Б.Цогжилт, хөгжмийн зохиолч Баян нараас албан ёсны зөвшөөрөл аваагүй дуулсан нь нэлээд асуудал дагуулж байна. Тиймээс уг дууг өмчлөх эрхтэй уран бүтээлчид оюуны өмч хулгайлсан хэргээр шалгуулахаар болсон юм. Үүнтэй холбогдуулан хэвлэлийн хурал зарлаад байсан билээ. Сонгуульд нэр дэвшиж байсан, одоо ч дэвших гэж байгаа улс төрийн хүн ийм хариуцлагагүй байж болохгүй. Хэвлэлийн хурлаа мартаад нам унтаж байгаа Л.Гүндалай ард нийтийн итгэлийг авч дахин УИХ-ын гишүүн болох магадлал тун бага байна.