УИХ-ын Ёс зүйн дэд хороог өнөөдөр хуралдуулж, иргэдээс ирсэн өргөдөл гомдлыг хэлэлцэх болжээ.
УИХ-ын гишүүний ёс зүй, хөрөнгө, орлогын мэдүүлэг, чуулганы хуралдааны дэгийг сахиулах асуудлыг хэлэлцдэг УИХ-ын Ёс зүйн дэд хороог Д.Лүндээжанцан ахалж байсан. Харин Д.Лүндээжанцан гишүүн Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар сонгогдсон тул оронд нь УИХ-ын гишүүн С.Бямбацогтыг тус дэд хорооны даргаар томилсон юм. Тэрбээр дэд хорооны хуралдааныг өнөөдөр зарлаж иргэдээс ирсэн өргөдөл гомдлыг хэлэлцэхээс гадна, энэ онд хийх ажлаа төлөвлөхөөр болжээ.
УИХ-ын гишүүдийн ёс зүйг хэлэлцэнэ
2018-05-16 16:20:39