8o
Улаанбаатар хот
mobile menu

Ө.Ванганжалам: Туул голын бохирдолтой ус 7 аймгийн 35 сумаар дамжин өнгөрч байна

2018-05-17 08:30:00

-2016 оноос өмнө 60 гаруй компани байсныг 40 болгож цөөлж чадсан-

Хатан Туул голоо хамгаалах үндэсний хөдөлгөөний Улаанбаатар хотын хэсгийг хариуцсан зохицуулагч Ө.Ванганжаламтай ярицлаа.

-Бид Туул голын бохирдуулагч эх үүсвэр, хүчин зүйлсийн талаар нэлээд олон жил ярьж байна. Бохирдуулагч хүчин зүйлийн тоо нэмэгдсээр. Өнөөдрийг хүртэл дорвитой арга хэмжээ авч чадахгүй байгаа нь юутай холбоотой вэ?

-Өнөөдөр Туул голын нөхцөл байдал ямар байгааг ард иргэд надаар хэлүүлэлгүй мэдэж байгаа. Туул гол нийслэлчүүдийн цэвэр усны эх ундарга, амралт зугаалах бүс. Нийтийн талбай, нийтийн өмч. Гэтэл сүүлийн жилүүдэд Туул голыг цөөхөн хэдхэн эрх мэдэлтэй хүмүүс танил талаараа дамжуулж газар авч байна. Авсан газраа хаашаалж үйл ажиллагаа явуулж ирсэн.  Одоо ч явуулж байна. Энэ хүмүүс нийтийн өмчийг хайр гамгүй ашиглаж Туул голын ус  татрах, иргэдийн амралт чөлөөт цагаа агаар салхинд гарч өнгөрөөх нөхцөл боломжийг хааж байна. Туул голын эрэг орчинд үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуйн нэгжүүд бургасыг нь огтолж тайрч авах, хэсэгчилж усыг нь хааж боож барилга, барилгууламж барьж байна. Үүнээс болж Туул гол байгалийн унаган төрхөө алдаж, усны хэмжээ нь багасч, маш их хэмжээний бохирдолтой болж байна. Тиймээс үүнийг нэн яаралтай цуцалж Газар эзэмших, өмчлөх эрхийн гэрчилгээ болон Түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглаж байгаа тусгай зөвшөөрлийг нь хүчингүй болгон тухайн байгаль экологид хохирол учруулсан компани болгоноор төлүүлэх, нөхөн сэргээх, унаган төрхөнд нь оруулах шаардлагатай байна. Хатан Туул голоо хагаалах үндэсний хөдөлгөөний зүгээс маш олон жил тэмцэж явсны хүчин  Онцгой комиссын хурлаа орлоо. Дараа нь Өргөдлийн Байнгын хороогоор орсон. Удахгүй УИХ-иар хэлэлцэхээр болж байна. Гэхдээ тэр төдий хурал биш байгаасаа гэж хүсэж байна. Туул голыг бохирдуулж буй гурван хүчин зүйл бий. Арьс ширний үйлдвэр, барилга байгууламж барих, Хайрга, дайрга олборлолт. Энэ бүхний цаана эрх мэдэл, ашиг сонирхолын маш том зүйл явж байгаа учраа өнөөдөр дорвитой арга хэмжээ авч чадахгүй байна. Манай хөдөлгөөний зүгээс олон жилийн Туул голын төлөө тэмцэж байна. Цаашдаа ч тэмцэнэ. 

-Туул голын 300 км-нь онц аюултай бохирдолтой хамаарагддаг гэдгийг тогтоосон-

-Туул гол дагуу тусгай зөвшөөрөлтэй хэчнээн аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна вэ?

-Өнөөдрийн байдлаар нийтдээ 40 гаруй хувь хүн болон иргэн аж ахуйн нэгж байгууллага тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулж байна.

Нийтдээ 40 гаруй хууль бус зөвшөөрөл олгогдсон гэсэн үг. 2016 оноос өмнө 60 гаруй компани байсныг 40 болгож цөөлж чадсан. Энэ тусгай зөвшөөрөлтэй ч хууль бусаар танил тал, эрх мэдлээ ашиглаж хамаатан садандаа авч өгсөн байдаг. Маш олон компани бий.  Туул голын хамгаалалтын бүсээс 200 метр дотор үйл ажиллагаа явуулахыг хориглосон байдаг. Энэ хориглосон хязгаар давсан компани олон. 

-Туул голын бохирдолтой ус хаанаас хаа хүртэл үргэлжилж байна вэ?

-Хром гэх аюултай бодис Туулын усанд явж байх магадлал өндөр байна-

-Туул гол 7 аймгийн 35 сумаар дамжин өнгөрдөг. 718 км урт урсдаг. 300 км нь онц аюултай бохирдолтой хэсэгт хамаарагдаж байна. 300 км-ийн бохирдсон хэсгээс мал ундаалж тэр малын мах, сүү сүүн бүтээгдэхүүнийг нийслэлийн иргэд ямар ч хяналтгүйгээр хэрэглэж байна. Үүнээс болж хорт хавдартай болох, элдэв өвчлөл үүсэхийг магадлал өндөр байна. Сонгины гүүрнээс доошоогоо онц аюултай бохирдолтой гээд МХЕГ-аас тогтоочихсон. Ямар ч тохиолдол тэр хавиас мал ундаалах, аж хуйн нэгж хэрэглэхийг хориглосон байдаг. Хан-Уул дүүргийн биокомбинат, Төв аймгийн Алтанбулаг, Өндөрширээт, Лүн сумын нутгаар онц аюултай бохирдсон ус урсаж байна. Ерөөсөө л хүн, амьтан мал унданд хэрэглэж болохгүй болтлоо бохирдсон ус гэсэн үг. Бохирдсон уснаас мал ууж байна. Малын мах, сүү цагаан идээг нийслэлчүүд хүнсэндээ хэрэглэж байна. Энэ нь эргээд үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн асуудал болон хувирч байна. Туул голын ус зүгээр нэг бохир, саарал ус биш маш их ялгадастай.

Мөн дэлхийн нийтэд хориглосон ч Хятадын арьс ширний үйлдвэрүүд хром гэдэг бодисыг ашиглаж байна.  Энэ бодис нь хүний удмын санд нөлөөлж хорт хавдар үүсгэдэг гэдэг нь тогтоогдсон.  Хром гэх аюултай бодис Туулын усанд явж байх магадлал  өндөр байна. 

-Цаашид Туул голыг цэвэр байлгах тал дээр юу хийх хэрэгтэй байна вэ?  

-Энэ мэдээж нэг өглөө босож ирээд Туул голоо цэвэр байлгая гэж шийдээд шийдэгдэх асуудал биш. Үүнд төр болон хувийн хэвшил, иргэд бүгдийнх нь оролцоо маш чухал. Цогц арга хэмжээ авч байж шийдэгдэнэ. Хамгийн түрүүнд цэвэрлэх байгуулам­жийн хүчин чадлыг нэмэгдүүлмээр хэрэгтэй. Дараа нь Туул голын ойролцоо байгаа арьс ширний үйлдвэрүүдийг нэн яаралтай гаргах шаардлагатай байна. Мөн Туул гол дагуу олгогдож байгаа тусгай зөвшөөрлүүдийг цуцлах шаардагатай. Нэмж тусгай зөвшөөрөл олгохгүй байх тал дээр онцгой анхаарч ажиллах хэрэгтэй. Хамгийн сүүлд иргэд өөрсдөө Туул голоо хайрлан хамгаалах ёстой. Амарч зугаалахдаа голын ойр орчмыг бохирдуулахгүй байх, хог хаягдлаа авч явах, машин тэргээ угаах зэрэг буруу дадлаа болих хэрэгтэй. Энэ бүхнийг хийж чадвал Туул гол цэвэр болох, цэвэр байх бүрэн боломжтой. Үүнийг дагаа маш олон эерэг зүйлс гарч ирнэ.

-Ярилцсанд баярлалаа.

Д.Нэргүй

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
1966 ҮЕР
Яагаад ????? .Юу ч Хийхгүй .
2018/05/19 66.181.161.68
Хотын даргад
энэ зурагт байгаа барилгыг буулгах тийм дарга байна уу хэдэн ядуу 92 компанийг тусгай зөвшөөрлүүдийг цуцалсан тэд эд нар шиг зүрэхтэй улс биш туул голоос зайтай байхад ядуу дорой улсыг дорд үзэх юм
2018/05/17 202.21.113.110
иргэн
Туул голыг бохирдуулахад нөлөөлж байгаа, зөвшөөрөл олгож байгаа авилагчидын нэрийг ард түмэнд зарлаач ээ
2018/05/17 122.201.26.169
мягмар
Туул голын сав газрын захиргаа байгуулагдаад 6 жил болох гэж байна. Туул голын бохирдлын асуудлаар юу хийсэн юм бэ, жилдээ ганц удаа хог цэвэрлэхээс өөр юм байна уу
2018/05/17 202.70.47.134
Aimaar
Tegeed teruger undaalsan maliin makhaa ideed l mongolchuud
2018/05/17 112.72.14.235