8o
Улаанбаатар хот
mobile menu

"Хотын даргыг огцорхыг шаардаж жагсана"

2018-05-17 08:41:00

08.00

  • Дэлхийн шилдэг 34 их сургууль, коллежид тэнцсэн сурагчид эрдмийн баяраа хийнэ. Глобал олон улсын дунд сургуулийн анхны төгсөгчдийн эрдмийн баярт хүрэлцэн ирэхийг урьж байна. 

09.00

  • Дижитал шилжилт буюу төрийн үйлчилгээнд блокчейн технологи ашиглах, цаашлаад авилга хүнд суртлыг бууруулахад блокчейн технолого ашиглах асуудлаар хэлэлцүүлэг болно. Хэлэлцүүлэгт ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар болон яам агентлагийн удирдлагууд оролцоно. Мөн азийн орнууд блокчейныг хэрхэн ашиглаж байгаа туршлагаасаа монгол улстай хуваалцана. Хэлэлцүүлэг Гадаад харилцааны яамны Зөвшилцөл танхимд болно. Холбоо барих утас:99085722

  • UPR дунд хугацааны тайланг дүгнэх уулзалт, хэлэлцүүлэг Бест вестерн премьер туушин зочид буудлын “СОЁМБО” танхимд эхэлнэ. 

  • 'Ноолуурын экспортыг нэмэгдүүлэх боломж' улсын зөвлөгөөн болно. ХХААХҮЯ, Монголын ноос ноолуурын холбоо, Дэлхийн банкны экспортыг дэмжих төсөл хамтран зохион байгуулж буй зөвлөгөөний нээлт  'Blue sky' зочид буудлын 'Diamond' танхимд болно. Холбоо барих утас: 80019000

  • Малчдын улсын зөвлөгөөн бүхэлдээ бэлчээрийн зүй зохистой ашиглах, хамгаалах, малчдын нийгмийн асуудалд төвлөрнө. Зөвлөгөө Төрийн ордонд болно. Холбоо барих утас: 99020804, 80019000

11.00

  • Эрүүл зүрх-Эрүүл Улаанбаатар хөтөлбөрийн зүгээс “130/80” өдөрлөгийг ЦУСНЫ ДАРАЛТАА ХЯНАЖ СУРЦГААЯ! уриан дор Сүхбаатарын талбайд тэмдэглэн өнгөрүүлнэ. Холбоо барих утас:70122006, 99202166

  • MN-Мэдээллийн төвд Монголын допингийн эсрэг төвөөс хэвлэлийн бага хурал зарлалаа.

  • УБТЗ-ын Удирдах газрын өмнөх талбайд Монгол улсад төмөр замын салбар үүсч хөгжсөний 80 жилийн ойг угтаж Замын-Үүд-Улаанбаатар, Сүхбаатар-Улаанбаатарын хооронд 1110 км явган аялсан УБТЗ-ын залуучууд, ахмадуудыг хүлээн авах ёслол болно. Холбоо барих утас 8611-4818

  • МҮЭ-ийн төв байрандаа цалин нэмэгдүүлэх хэлэлцээ болон ажил хаялтын өмнөх суултын талаар албан ёсны байр сууриа илэрхийлж шуурхай мэдэгдэл хийнэ. Холбоо барих утас:99027019, 88007709

  • БХБЯ-ны захиалгаар 'Тэнхлэг зууч' компанийн гүйцэтгэсэн “Орон сууцны эрэлт нийлүүлэлтийн судалгаа”-ны тайланг БХБЯ-ны хурлын танхимд танилцуулна. Холбоо барих утас:94091139

  • Хэвлэлийн хүрээлэнгийн мэдээллийн төвд тавдугаар сарын 18-нд болох 'Их Эе' хурал хууль бус учир хуралдаан цуцлах болон цаг үеийн асуудлаар Монголын үндэсний бөхийн холбооноос мэдэгдэл хийнэ. 

  • Гэр хороололын хөдөлгөөн хотын дарга С.Батболдыг огцрохыг шаардаж жагсаал зохион байгуулна. Холбоо барих утас: 99043049

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Шударга халх
Энэ Батболд гомо гэдэг үнэн бол огцруулах хэрэгтэй хийсэн ажил нь шөнийн гэрэлт гудамж энэ нь бас л гомо нар цугалдаг гэдэг маш том аюул шү ирээдүй д
2018/05/17 202.179.25.210
зөв зөв
энэ зөв шүү
2018/05/17 202.21.113.110