8o
Улаанбаатар хот
mobile menu

Сүлжээний бизнест итгэж байгаа 100 хүний 75 нь эмэгтэйчүүд байна

2018-06-03 12:17:00

Манай улсад гарч байгаа нийт гэмт хэргийн талаас илүү хувь нь өмчлөх эрхийн эсрэг үйлдэгдэж байгаа судалгаа гарчээ. Тодруулбал, хулгайлах 37, дээрэмдэх 11, залилах гэмт хэрэг найман хувийг эзэлж байна. Энэхүү гурван төрлийн гэмт хэрэг Монгол Улсын Эрүүгийн хуулиар тодорхойлсон 600 гаруй үйлдэл бүхий 200 гаруй гэмт хэргийн 56 хувийг дангаараа эзэлж байгаа нь бодлогын төвшинд урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах зайлшгүй шаардлага байгааг харуулж байгаа юм

“Сүлжээний бизнест итгэж байгаа 100 хүний 75 нь эмэгтэйчүүд байна. Мөн 25-35 насны залуучууд татагдаж орж байна. Өөрөөр хэлбэл, амар хялбар аргаар богино хугацаанд мөнгө олон сонирхол улам залуужиж байгаа нь харамсалтай. 2016 оноос хойш сүлжээний бизнес ашигласан залилах гэмт хэрэг долоо дахь удаагаа гарлаа. 90 гаруй сүлжээний компани илчлэгдсэн. 36 мянган хохирогч байна. Уг нь хуулиар энэ төрлийн гэмт хэрэг хориотой. Харин хориотой үйл ажиллагааг ил тод сурталчлаад байгаа нь улам дэвэргэж байна” гэж судлаач Д.Чимэддамба ярив.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл