17o
Улаанбаатар хот
mobile menu

ГХ-ны сайд Д.Цогтбаатар ОХУ-д айлчилж байна

2018-05-17 13:16:07

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровын урилгаар 2018 оны 5 дугаар сарын 16-17-ны өдрүүдэд ОХУ-д айлчилж байна. Өчигдөр Гадаад харилцааны сайд нарын хийсэн албан ёсны хэлэлцээний үеэр талууд хоёр орны улс төрийн харилцаа стратегийн түншлэлийн үзэл санааны дагуу өндөр түвшинд хөгжиж, яриа хэлэлцээ бүхий л салбарт идэвхжиж байгаад сэтгэл хангалуун буйгаа илэрхийлэв. Түүнчлэн Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын гурван талт хамтын ажиллагааны Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийн хэрэгжилтийг идэвхжүүлэх, Монгол Улс Евразийн эдийн засгийн холбоо хооронд Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах ажлыг эхлүүлэх зэрэг өргөн хүрээтэй асуудлаар санал солилцов.

2018 онд хэрэгжүүлэх өндөр, дээд түвшний айлчлалуудын тов, агуулга, байгуулах баримт бичгүүдийг талаар санал солилцлоо.  Тухайлбал, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ойрын үед ОХУ-д хийх айлчлал нь Монгол, Оросын худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын салбарын хамтын ажиллагаанд чухал үүрэгтэй гэдэгт талууд санал нэгдэв. Монгол Улсын дэд бүтцийг хөгжүүлэх, эрчим хүчний төслүүдийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллахад бэлэн буйгаа манай тал илэрхийлэв.

Хэлэлцээний үеэр олон улсын харилцааны тулгамдсан асуудал, Ази Номхон далайн бүс нутаг дахь хамтын ажиллагаа, НҮБ, ЕАБХАБ, ШХАБ зэрэг олон улсын бусад байгууллагын хүрээнд явуулж буй үйл ажиллагаа, байр суурийн талаар санал солилцов.

Талууд 2019 онд Халх голын байлдааны хамтын ялалтын 80 жилийн ойг хамтран ёслол төгөлдөр тэмдэглэхийг тохиролцов. Энэ удаагийн Гадаад харилцааны сайдын ОХУ-д хийсэн айлчлал нь найрсаг, дулаан уур амьсгалд болж, Монгол, Оросын стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой боллоо.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
б
Сайн байна
2018/05/18 46.101.142.145
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
СОШИАЛ МЕДИА-аар олон нийтэд хүрч байгаа мэдээллийг та хэр бодьтой гэж боддог вэ?

Нийт санал өгсөн: 130