8o
Улаанбаатар хот
mobile menu

Засгийн газартай хамтын маргаан үүсгэхээр болжээ

2018-05-17 13:40:30

Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт улсын нэмэлт хэлэлцээ МҮЭ-ийн холбооны шаардлагаар 05.15-нд үргэлжилсэн боловч цалин хөлсний нэмэгдлийн асуудлаар Засгийн газраас тодорхой шийдэл, санал гаргаагүй учир дахин завсарласан талаар мэдээлж байсан.

Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны Ерөнхий зөвлөлийн Тэргүүлэгчдийн өчигдрийн хурлаар Төрийн албан хаагчдын цалин хөлсийг 50-иас доошгүй хувиар энэ оны 2 дугаар улиралд багтаан нэмэгдүүлэх саналын хариуг 2018 оны 5 дугаар сарын 21-ний дотор ирүүлэлгүй хэлэлцээр эхлүүлж, санал нэгдээгүй тохиолдолд тухайн өдрөөс Хөдөлмөрийн тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1 дэх хэсгийг үндэслэн Хөдөлмөрийн хамтын маргаан үүсгэхээр шийдвэрлэснийг Монгол улсын Засгийн газар, Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд мэдэгдсэн талаар МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар өнөөдөр /05.17/ сэтгүүлчдэд мэдээллээ. Хэвлэлийн бага хурал Сүхбаатарын талбай дээрх ажил хаялтын өмнөх суулт дээр үргэлжилсэн юм.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл