8o
Улаанбаатар хот
mobile menu

Ч.Улаан: Оюутолгой төслийн үр ашиг, өгөөжийг нэмэгдүүлнэ

2018-05-17 14:57:00

УИХ-ын гишүүн Ч.Улаан тэргүүтэй 15 гишүүн "Оюутолгой төслийн үр ашиг, өгөөжийг нэмэгдүүлэхийн төлөө" лобби бүлэг байгуулсан байна. Лобби бүлэг байгуулсан тухай бичгээ УИХ-ын дарга М.Энхболдод гардуулж, мэдээлэл хийлээ. 

УИХ-ын гишүүдийн үүсгэн байгуулж байгаа лобби бүлэг нь Оюутолгойн ордыг ашиглах  төслийн хөрөнгө оруулалтын болон хувь нийлэгчдийн гэрээг сайжруулах, төслийн эдийн засгийн үр ашиг, өгөөжийг Монгол Улсад ашигтайгаар нэмэгдүүлэхийн төлөө ажиллах аж. Мөн Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө /Дубайн гэрээ/-ний алдааг засч шинэчлэн байгуулах асуудалд анхаарал хандуулж ажиллаж санал, дүгнэлтээ УИХ-аас байгуулсан "Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж, санал дүгнэлт гаргах" гэнэ. Ажлын хэсэг гаргасан дүгнэлтээ Засгийн газарт албан ёсоор хүргүүлэх юм байна. 

Энэ талаар УИХ-ын гишүүн Ч.Улаан  "Оюутолгой төслийн үр ашиг,  өгөөжийг нэмэгдүүлэх талаар ажил хэрэгч санал гаргаж байгаа төрийн болон ТББ-тай хамтран ажиллахаар лобби бүлэг байгууллаа. Оюутолгойн асуудлаар өмнө нь олон ажлын хэсгүүд гарч ажиллаж байсан. Энэ бүгд дүгнэлт гаргадаг боловч төрийн бодлого үйл ажиллагаа болж хэрэгжиж чадаагүй. Энийг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй. Өнөөдөр нөхцөл байдал өөрчлөгдөж байна. Төрийн өндөрлөгүүдийн байр суурь маш тодорхой болсон. Ажлын хэсэг гараад ажиллаж байна. Энэ ажлын хэсэг Оюутолгойн гэрээ түүний хэрэгжилттэй холбоотой асар их материалыг судалж, тооцоо үндэслэлийг судалж цаг хугацаатай уралдан ажиллаж байгаа. Тийм учраас үүнийг дэмжиж лобби бүлэг байгуулан хамтран ажиллахаар санал нэгдсэн.  Манай бүлэг Оюутолгой төслийн үр ашиг, өгөөжийг нэмэгдүүлэхийн төлөө тууштай ажиллах болно" гэв. 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
МАНАН-Н САЙД
УРВАГЧ УЛААН ОРОСЫН ХҮРГЭНИЙГ ДУУРИАЖ ИХ ХУРАЛД ЗАНГИАГҮЙ СУУЖ МОНГОЛЧУУДАД ҮЛ ХҮНДЭТГЭЛЭЭ ИЛЭРХИЙЛДЭГ БОЛООД БАЙГААГ ТАСЛАН ЗОГСООХ ХЭРЭГТЭЙ.АЗИЙН МОНГОЛ ТӨР ТӨМБӨГӨР БАЙДАГ ЮМ.
2018/05/18 202.179.26.73
Zochin
Gegeerchihej urid ni haana bsan yum bol
2018/05/18 66.181.161.116
Иргэн
Гол нь саармагжуулах юм биш үү? .мөнхбат, тэмүүлэн гээд мөнгөний төлөө л амьдардаг хүмүүс байна ш дээ.
2018/05/17 64.119.19.63
ГАНЗОРИГ
ЭРДЭНЭТИЙГ ИХ МӨНГӨТЭЙ ХОЛБООТОЙ ХҮНИЙ ХҮҮХДИЙГ ГАНЗОРИГИЙН ХАРАХААР ҮНЭМШИЛ МУУ БАЙНА. ЭХ НЬ ХЭЭР АЛАГ БОЛ....
2018/05/17 202.131.228.131
Mnt
ZUV ZUIL HIM BNA
2018/05/17 103.26.194.187