8o
Улаанбаатар хот
mobile menu

Асгарсан будааг шуудайлж, амыг оёж битүү вагонд ачихаар 200 хүн ажиллаж байна

2018-05-18 08:10:00

ОХУ, БНХАУ хоорондын экспортын бараа тээвэрлэж явсан ачааны вагон өчигдөр16-17 цагийн үед "ДАРХАН 1" өртөөнд осолдон талаар мэдээлэл гарсан. Энэ талаар Зам, тээврийн хөгжлийн яамны мэдээлж буйгаар, нийт гадаад паркын найман вагон замаас гарсан. Нэг вагоны ачиж явсан үр тариа асгарсан аж. Одоогоор ослын газар дээр Улаанбаатар Төмөр зам ХНН-ийн дарга Д.Жигжиднямаа, Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтбаяр зэрэг бусад албаны дарга нар ажиллаж байгаа аж. Асгарсан будааг шуудайлж, амыг оёж битүү вагонд ачихаар 200 хүн ажиллаж байгаа талаар албаны хүн мэдээлэл өглөө. 

Осол гарсан шалтгаан нь дэр мод үмхэрч, муудсантай холбоотой аж. Уг замын дэр модыг шинэчилж, засалгүй олон жил болжээ. Үүнд 2012 онд Байгаль орчны сайдын гаргасан Төмөр замын дэр мод бэлтгэхийг хориглосон тушаал ч нөлөөлсөн гэх мэдээлэл байна. Энэ тушаалаас үүдэн замын дэр модыг солих ажил удааширчээ. 

2016 онд уг асуудлыг Байгаль орчны сайдад тавьж хоригийг цуцлуулсан ч өнөөдөр 300 гаруй мянган дэр модыг солих шаардлагатай байгаа аж. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Ха
Замын дэрийг модоор биш, бетон цутгамаар хийдэг болоод хэдэн 10 жил болж байна. Еерсдийн алдааг "байгалиа хамгаалсан" тушаал руу чихэж байхаар еерсдийн арчаагуйг хулээгээд ажлаа хийсэн нь дээр биздээ.
2018/05/18 182.160.37.75
  • Recent
  • Most Read
  • Most Comment