8o
Улаанбаатар хот
mobile menu

Д.Батмөнх: Монгол орны 30 гаруй мянган га газарт цэгэн цөлжилт үүсэж байна

2018-05-18 09:07:00

Манай улс 2017 онд улсын хэмжээнд  66 сая толгой мал өвөлжиж, үүнээс 9.2 сая мал отроор өвөлжсөн дүн мэдээлэл гарсан. 66 сая малын ус хангамж болоод үүнээс үүдсэн цөлжилтийн талаар ХХААХҮЯ-ы Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын ахлах мэргэжилтэн Д.Батмөнхөөс тодрууллаа. 

-Хөдөө аж ахуйн ус хангамжийн асуудал болон усны зөв зохистой хэрэглээ ямар төвшинд байна вэ?

-Хөдөө аж ахуйн ус хангамжийн асуудал бол тулгамдаж байгаа асуудал. Монгол орны хөдөө аж ахуйн тогтвортой байдлыг хөгжүүлэхэд гол асуудал нь ус хангамжийн асуудал. Үүнийг баталгаатай шийдсэнээр хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хүн амын хүнсний аюулгүй байдал, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах ач холбогдолтой гэж үзэж байгаа.

Өнөөгийн байдлаар хөдөөгийн ус хангамжийн асуудлыг аваад үзэхээр мал аж ахуй ус хангамжид нэлээд асуудал тулгарч байгаа. 2017  оны дүнгээр бол манай улсын малын тоо 66 саяд хүрсэн. 66 сая малыг усаар хангах боломж багатай байна. Цаашид малыг усаар хангах чиглэлээр усны хайгуул явуулах, баталгаатай худаг ус гаргахыг зохион байгуулах шаардлагатай байна. Мөн ус хангамжийн чиглэлээр ажилладаг орон нутаг дахь судалгаа шинжилгээ хийдэг компаниудын хүчин чадлыг дээшлүүлэх шаардлага бий. Судалгааны ажилд анхаарахаас гадна газар тариалангийн ус хангамжийн асуудал мөн л хүнд байна. Газар тариалангийн нийт 10 орчим хувийг усалгаатай тариалж байгаа. 10 орчим хувь гэдэг бол маш бага үзүүлэлт. Таримал ургамлыг тарьж ургуулахад зайлшгүй усалгаа хэрэгтэй. Өнөөдрийн бидний газар тариаланд ашиглаж байгаа техник технологи ер нь усалгаатай тариалалтыг хөгжүүлэхэд хангалттай хэмжээнд хүрч чадахгүй байгаа. Энэ нь бас хөрөнгө мөнгөтэй холбоотой. Таримал ургамлыг усалгаатай тариалах хамгийн гол ажил нь сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой орж байгаа хур тунадасны хэмжээ нөлөөлж байна.

-Судалгааны ажлыг үр дүнтэй хийж чадахгүй байвал цаашид ямар үр дагавар гарах вэ?

-Судалгааны ажлыг зохих төвшинд хийж чадахгүй , бороо ууршилтын хэмжээг сайн зохион байгуулж чадахгүй, үр соортыг бол усалгаатай тариаланд сонгон авах шинжлэх ухааны төвшинд хийж чадахгүй бол ургац алдах мал усаар гачигдаж бэлчээр доройтож, цөлжих ийм эрсдэлд учирна.

-Манай улс 66 сая малтай болсон гэж та түрүүн хэллээ. Малын усны нөөц хэр байна вэ. Хэдэн жилийн дараа малын усны нөөц хомстолд орох вэ?

-Малын ус хангамжийн нөөцийн хомстол харьцангуй гайгүй. Яагаад ингэж хэлж байна гэхээр манай сүрэг маань 21 аймаг тархсан байгаа. Мөн нэг дор олон мал бөөгнөрөхгүй учраас хүндрэл бага байгаа. Бүс нутаг орон нутгийн хэмжээнд инженер-ст худгийг тодорхой төвшинд гаргах шаардлагатай. Өнөөгийн байдлаар манай яамны судалгаагаар 40 сая малыг баталгаатай усаар хангахад 6000 худгийг шинээр гаргах шаардлагатай байна. Одоо нийт мал усалж байгаа нийт худгийн 70 гаруй хувь нь гар худаг байгаа. Гар худаг нь бага ундаргатай, усны нөөц бага учраас 8 цагийн хугацаанд 800 малыг услах боломжтой. Ингээд ганц худаг нь дээр олон мал ирээд бөөгнөрөхөд цөлжилт үүсдэг. Үүнээс улбаалаад монгол орны 30 гаруй мянган га  газарт цэгэн цөлжилт үүсэж байна. Тэгэхээр цаашид гар худгаас услах малын тоог цөөлөх хэрэгтэй. Инженерист худгийг нэмэгдүүлэх зайлшгүй хэрэгтэй. Энэ хүрээнд байгуулах судалгааны ажил хийх хэрэгтэй. 2000 гаруй жилийн хугацаанд монгол оронд ашиглаж ирсэн гар худгийн арга технологийг боловсронгуй болгох ажлыг манай яам хийж байгаа. Цаг агаарын байдалтай холбоотойгоор хөрсөн дээрх усны ууршилт маш их хэмжээгээр нэмэгдэж байгаа. Манай хийсэн судалгаагаар орж байгаа борооноос 2 дахин их ус ууршиж байгаа. Гантай жилийн үед ууршилтын хэмжээ 2 дахин нэмэгдэж байгаа. Ууршилтын хэмжээ ихсэж байгаа учраас бүс нутгийн хэмжээнд тодорхойлох зайлшгүй хэрэгтэй байгаа.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
b
chi hajidsurengiin dvv munhuu munuu? hariu
2018/05/18 202.21.106.149
  • Recent
  • Most Read
  • Most Comment