8o
Улаанбаатар хот
mobile menu

Аврагчид 110 удаагийн шүхрийн буулт хийлээ

2018-05-18 09:21:40

ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангийн агаарын ажиллагааны салбараас шүхэрчин аврагчдын дадлага буултыг Сонгино хайрхан дүүрэгт байрлах Хүй долоо худагт зохион байгууллаа. Шүхрийн зааварлагч, шүхэрчин аврагч, десантчин аврагч, нисэх төхөөрөмжийн нисгэгч нарын ур чадварыг дээшлүүлэх, бэлтгэл, бэлэн байдлыг хангах зорилготой дадлага буултанд 20 орчим алба хаагч хамрагдсан юм.

Энэ удаагийн дадлага сургуулийг МИ-171 нисдэг тэргээр зохион байгуулж, аврагчид нийт 110 удаагийн шүхрийн буултыг хийлээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл