8o
Улаанбаатар хот
mobile menu

Чуулганы хуралдаанд Ерөнхий сайд мэдээлэл хийнэ

2018-05-18 10:33:41

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр долоон асуудал хэлэлцэнэ.

Чуулганы үдээс өмнөх хуралдаанаар Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлнэ. Мөн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх юм. Түүнчлэн Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Иргэний улсын бүртгэлийн тухай хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль болон Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхээр товлосон байна.

Харин үдээс хойш буюу 15.00 цагт Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Хөрс хамгааллын чиглэлээр Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа бодлого” сэдвээр мэдээлэл хийнэ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл