8o
Улаанбаатар хот
mobile menu

“Гэр хороолол” хөдөлгөөний жагсаалтыг хүчээр тараасныг шүүмжиллээ

2018-05-18 10:48:35

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд өнөөдөр хэлэлцэх асуудлыг жагсаалтыг УИХ-ын дарга М.Энхболд танилцуулав. 

Хэлэлцэх асуудалтай холбогдуулан Энэ үеэр Л.Болд, Ж.Батзандан нарын гишүүд үг хэллээ. Тэд өчигдөр Сүхбаатарын талбайд болсон “Гэр хороолол” хөдөлгөөний жагсаалыг хуулийн байгууллагынхан хүчээр тараасныг шүүмжиллээ.

 Тухайлбал, Ж.Батзандан гишүүн, “1992 онд Монгол Улс хүнлэг, энэрэнгүй нийгэм байгуулна гэсэн зорилт тавьсан. Тиймээс иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх боломж, нөхцлийг хангах хэрэгтэй. Мөн төрөөс гааль, хүчний байгууллагын хүний эрхийн зөрчлийн асуудалд анхаарах болсон. Тухайлбал гаалийн байгууллагад ажиллаж байгаа 100 эмэгтэй тутмын 60 нь гэр бүлгүй байна. Нөгөөтэйгүүр удирдлагууд нь тушаалыг нь зөрчсөн албан хаагчийг хол байршилтай, хөдөлмөрийн хүнд нөхцөлтэй боомт руу явуулах тохиолдол их гарах болсон. Тиймээс энэ асуудлыг Хүний эрхийн дэд хороо анхааралдаа авах цаг болсон” гэлээ.

Харин УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан, “Үндсэн хуулиар Монгол Улсын иргэн жагсаал цуглаан хийх, үзэл бодлоо илэрхийлэх эртхэй. Жагсаалыг хүчээр тараасан эсэхийг хуулийн байгууллага тогтооно. Үдээс хойш Ерөнхий сайд мэдээлэл хийх үеэд энэ асуудлыг тодруулах боломжтой” хэмээв.

Хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 80 хувьд нь олгох асуудлыг хэлэлцэх эсэхийг зарим гишүүд лавлахад Төсвийн байнгын хороо хэлэлцээгүй байгаа тул чуулганаар оруулах боломжгүй гэдгийг тайлбарласан юм.

Ийнхүү чуулганаар  Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгийг хийж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл