8o
Улаанбаатар хот
mobile menu

Б.Баатархүү: Хууль зөрчсөн цуглааныг албадан тараах ажиллагааг зохион байгуулсан

2018-05-18 11:23:00

Өчигдөр Д.Сүхбаатарын талбайд  "Гэр хороолол хөдөлгөөн" ТББ-ын зүгээс майхантай жагсаал хийсэн. Харин цагдаагийн байгууллагын зүгээс уг жагсаалыг хууль зөрчсөн хэмээн үзэж албадан тараасан байна. Уг жагсаалыг ямар үндэслэлээр албадан тараасан талаар ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү мэдээлэл өглөө. 

ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү

"Өчигдөр буюу 2018 оны  тавдугаар сарын 17-ны 11:30 цагаас эхлэн Сүхбаатарын талбайд "Гэр хороолол хөдөлгөөн" ТББ-аас бүртгэлгүй майхантай цуглааныг зохион байгуулсан. Энэ жагсаал нь Монгол Улсын Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.8 дахь хэсэгт заасан Нийслэл Улаанбаатар хотын Сүхбаатарын талбайд жагсаал, цуглаан зохион байгуулахдаа гэр, майхан, бусад түр орогнох байр барих болон хоноглохгүй байх, түүнчлэн бүх төрлийн тээврийн хэрэгсэл, ердийн хөсөг нэвтрүүлэхгүй байх" гэсэн заалтыг зөрчсөн байх тул хууль бус жагсаал, цуглааныг нэн даруй зогсоож, цагдаагийн алба хаагчдын хууль ёсны шаардлагыг биелүүлэх тухай "Гэр хороолол хөдөлгөөн" төрийн бус байгууллагын тэргүүн Б.Батсүхэд Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн 30/3152 албан шаардлагыг хүлээлгэн өгсөн. Мөн нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга, ахлах байцаагч нараас 6 удаа амаар уг хууль бус үйл ажиллагаагаа зогсоох тухай шаардлага тавьсан боловч шаардлагыг хүлээн аваагүй.

Ингээд тавьсан шаардлагыг хүлээж аваагүй учраас өчигдөр орой 21:50 цагт "Гэр хороолол хөдөлгөөн” төрийн бус байгууллагын тэргүүн Б.Батсүхэд Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас өгсөн шаардлагын хугацаа дууссан тул бүртгэлгүй цуглааны үйл ажиллагаагаа сайн дураараа тараах талаар анхааруулсан боловч шаардлагыг биелүүлээгүй. Тиймээс хууль зөрчсөн цуглааныг албадан тараах ажиллагааг зохион байгуулсан" хэмээн хэллээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Иргэн
Хэдэн муу хөлсний цагдаа яах ве. Хий гэснийг нь л гүйцэтгэсэн бх. Харин ард турхирагч нохой хэн ве. Мөнгөтөй эрхэмүүдийн өмнө бол цагдаагийнхан гөлөг болдог нь ичгэвтэр шившигтэй барамнууд шдээ
2018/05/18 66.181.160.90
Энгээ
Ядарсан ард түмэндээ л бяраа гаргах юмда.мөнгөтэй хүмүүст салаавч аваал номхон зогсох хаха
2018/05/18 112.72.14.54