8o
Улаанбаатар хот
mobile menu

Маргааш төв замуудыг түр хугацаагаар хаана

2018-05-18 11:41:10

Нийслэлийн Засаг даргын захирамжаар тавдугаар сарын 19-ний бямба гаригт “Улаанбаатар Марафон-2018” олон улсын гүйлтийн тэмцээнийг зохион байгуулна. Тав дахь удаагаа болж байгаа тус тэмцээний үеэр авто замын хөдөлгөөнийг 07:00-17:00 цагийн хооронд хязгаарлаж, доорх чиглэлийн замыг түр хугацаагаар хаах юм.

Үүнд, -Бага тойруу -Энхтайваны өргөн чөлөөний Баруун 4 замын уулзвараас Зүүн 4 зам хүртэлх авто зам -Сөүлийн гудамж -Бээжингийн гудамж -Анкарагийн гудамж -Сүхбаатарын гудамж -Их сургуулийн гудамж -Элчингийн гудамж -Хөх тэнгэрийн гудамж -Партизаны гудамж -Олимпын гудамж - Самбуугийн гудамж орж байна. Мөн энэ өдөр нийтийн тээврийн 39 чиглэлийн 350 тээврийн хэрэгслийн чиглэлд өөрчлөлт оруулна.

Үүнд, Их тойруугаар явах чиглэлд Баянбүрд, Үндэсний шуудан, Сансарын шатахуун түгээх станцын зогсоолоос, Нарны замаар явах чиглэлд Жигүүр гранд, Замын цагдаагийн газар, Миний дэлгүүр зогсоолоос, босоо чиглэл буюу хойноос урагш явах чиглэлд Ногоон нуур, 120 мянгат, Төв цэнгэлдэх хүрээлэн зогсоолоос, Баруун 4 замыг дайран өнгөрөх чиглэлд МҮЭСТО, Элба төв, Бөмбөгөр худалдааны төв, Нарны титэмийн зогсоолоос, Зүүн 4 замыг дайран өнгөрөх чиглэлд Сансарын үйлчилгээний төв, Хавдар судлалын эмнэлэг зогсоолоос сууж үйлчлүүлэх боломжтой аж. Хотын төвийн буюу Их тойруу доторх гол гудамж, замыг хаах үед нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний чиглэлүүд хойгуураа Их тойруугийн гудамж, урдуур Нарны зам, Намъяанжугийн гудамжаар явах бөгөөд хойноос урагш болон урдаас хойш явдаг босоо чиглэлүүд Баруун 4 зам, Нарны гүүр, Зүүн 4 замаар үйлчилж, 17.00 цагаас хойш үндсэн маршрутаар явах юм байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл