8o
Улаанбаатар хот
mobile menu

Нийтийн тээврийн дараах 19 чиглэлд өөрчлөлт орно

2018-05-18 15:29:22

“Улаанбаатар марафон-2018” гүйлтийн тэмцээн маргааш 07:00-17:00 цагийн хооронд болно. Энэ үеэр

    Бага тойруу,
    Энхтайваны өргөн чөлөөний  Баруун дөрвөн замын уулзвараас Зүүн дөрвөн зам хүртэлх авто зам,
    Сөүлийн гудамж,
    Бээжингийн гудамж,
    Анкарагийн гудамж,
    Сүхбаатарын гудамж,
    Их сургуулийн гудамж,
    Элчингийн гудамж,
    Хөх тэнгэрийн гудамж,
    Партизаны гудамж,
    Олимпын гудамж
    Самбуугийн гудамжны автозамын хөдөлгөөнийг хязгаарлах юм.

Иймд эдгээр гудамж, замаар үйлчилгээ үзүүлдэг нийтийн тээврийн 39 чиглэлийн 350 тээврийн хэрэгслийн чиглэл, замналыг ч өөрчилнө.

Их тойруугаар явах чиглэлүүдэд Баянбүрд, Үндэсний шуудан, Сансарын ШТС зогсоолуудаас,

Нарны замаар явах чиглэлүүдэд Жигүүр гранд, Замын цагдаагийн газар, Миний дэлгүүр зогсоолуудаас,

Босоо чиглэл буюу хойноос урагш явах чиглэлүүдэд Ногоон нуур, 120 мянгат, Төв цэнгэлдэх хүрээлэн зогсоолуудаас,

Баруун 4 замыг дайран өнгөрөх чиглэлүүдэд МҮЭСТО, Элба төв, Бөмбөгөр худалдааны төв, Нарны титэмийн зогсоолуудаас,

Зүүн 4 замыг дайран өнгөрөх чиглэлүүдэд Сансарын үйлчилгээний төв, Хадвар судлалын эмнэлэг зогсоолуудаар сууж үйлчлүүлэх боломжтой.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл