8o
Улаанбаатар хот
mobile menu

134 иргэн, аж ахуй нэгжийн төсөл дэмжигдлээ

2018-05-18 16:30:00

Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд шаардлагатай санхүүгийн эх үүсвэрийг төвлөрүүлэн хөнгөлөлттэй нөхцөл бүхий зээл олгож, тэднийг дэмжих замаар эдийн засагт жижиг, дунд үйлдвэрийн эзлэх байр суурийг бэхжүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлээр ЖДҮ-ийг дэмжих сан үйл ажиллагаагаа явуулж байна.  2018 оны улсын төсөвт 70 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэр батлагдсантай холбогдуулан тус сан нь2018 оны 4-р сарын 03-аас 4-р сарын 16-ны өдрийн 17.30 цаг энэхүү хөнгөлөлттэй зээлд хамрагдах хүсэлт бүхий төслүүдийг хүлээн авлаа. Бодлогын хөнгөлөлттэй зээлд хамрагдах хүсэлт бүхий нийт 1065 төсөл хүлээж авснаас материал хянах явцад давхардуулан ирүүлсэн болон буцааж авсан төслийн материал 34 байлаа. Нийт 1031 төсөл хүлээн авч үүнээс төсөлд тавигдах  шаардлага хангасан 498 төсөл байв.

Жижиг, дунд үйлдвэр эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжүүдээс ирүүлсэн төслүүдийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2017 оны 06 дугаар сарын А-76 тоот тушаалаар баталсан “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох төсөл сонгон шалгаруулах журам”ын төсөлд тавигдах шаардлагын дагуу судлан 5-р сарын 08-ны өдрийн “Төсөл сонгон шалгаруулах хороо”-ны хуралд хэлэлцүүлэхээр танилцуулсан.

“Төсөл сонгон шалгаруулах хороо” нь төслийн шалгаруулалтыг Монгол улсын Засгийн газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас авч хэрэгжүүлж буй бодлого, үндэсний хөтөлбөрүүдтэй уялдсан байдлыг харгалзан үзэж, шаардлагатай бусад шалгуур үзүүлэлтүүдийн дагуу шалгаруулалт хийлээ. Хорооны хурлын шийдвэрийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Сайдын 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн А/88 тоот тушаалаар батлаж, нэр бүхий 134 иргэн, аж ахуйн нэгжүүдийн төслүүдийг санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн.

http://smefund.gov.mn/news/56/single/139

Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, хөтөлбөртэй уялдсан байдал:

Үндэсний хөтөлбөрийн нэр

Төслийн тоо

1

“Монгол мал” үндэсний хөтөлбөр

18

2

“Хүнсний ногоо”, “Жимс жимсгэнэ” үндэсний хөтөлбөр

14

3

“Үйлдвэржилт 21:100” үндэсний хөтөлбөр

63

4

“Ноолуур” үндэсний хөтөлбөр

2

5

Бусад

37

 

НИЙТ

134

Төслийг хэрэгжих байршлаар нь авч үзвэл:

Байршил

Төслийн тоо

1

Улаанбаатар хот

54

2

Аймаг, орон нутаг

80

 

НИЙТ

134

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment