8o
Улаанбаатар хот
mobile menu

Г.Сарангэрэлийг яллагдагчаар татна

2018-05-18 15:47:20

Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжингийн нялх амраг гэгдэх Г.Сарангэрлийг яллагдагчаар татахаар болжээ. Тодруулбал, ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газраас яллагдагчаар татах саналаа Нийслэлийн прокурорын газарт хүргүүлсэн байна. Тэрбээр дөрөвдүгээр сарын 18-19-нд шилжих шөнө А, Э, А нартай бүлэглэн өмнөд хөршөөс их хэмжээний “мөс” биедээ нуун улсын хилээр нэвтрүүлэх гэж байгаад баригдсан юм.

Хэргийг сануулбал, Г.Сарангэрэл нь БНХАУ-аас Дорноговь аймгийн Замын-Үүд сумын авто замын шалган нэвтрүүлэх боомтоор нэвтрэхдээ биедээ “мөс” нуусан байсан бөгөөд үүнийг нь эмч нарын туслалцаатай гарган авсан билээ. Эрүүгийн хуулийн 20.7-гийн 2 болон 3-т заасан “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, бэлтэгсэн, боловсруулсан, хадгалсан, тээвэрлэсэн, илгээсэн, “худан зохион байгуулалттай бүлэг” гэж үзэн яллагдагчаар татах санал хүргүүлсэн аж. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
харамсаж байна
ХАР тамхитай хатуухан тэмцэх ёстой
2018/05/18 122.201.24.41
mongol
Hahaha. Shveitsari bankindaa hiicihej. Ter bank yasan uiltei bank ve.
2018/05/18 27.123.212.143