8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдөр зах, худалдааны төвүүд амарна

2018-05-19 10:55:00

Өнөөдөр томоохон зах, худалдаа үйлчилгээний газрууд амарна. Тодруулбал "Улаанбаатар марафон-2018" олон улсын гүйлтийн тэмцээнийг зохион байгуулах ажлын хүрээнд томоохон зах, худалдааны төв, худалдаа үйлчилгээний газруудыг амраах захирамжийг гаргаад байна.

Энхтайваны өргөн чөлөө, баруун дөрвөн замаас зүүн дөрвөн зам, Бага тойруугаас Элчингийн гудамж хүртэлх авто замын хөдөлгөөнийг 07:00-17:00 цагийн хооронд хязгаарлах ажээ. Иймд иргэд та бүхэн явганаар, унадаг дугуйгаар, эсвэл Их тойруу болон Нарны замыг сонгон хөдөлгөөнд оролцох боломжтой юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл