8o
Улаанбаатар хот
mobile menu

АНХААР: Газар тариалангийн нутгаар цочир хүйтэрнэ

2018-05-19 14:30:00

Өнөө маргаашдаа ихэнх нутгаар бороо орохгүй, өдөртөө дулаан байна. Харин тавдугаар сарын 19-нөөс зарим нутгаар бороо, цас орно гэж ЦУОШГ-аас мэдээллээ.

Тавдугаар сарын 19-23-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:19-нд нутгийн зарим газраар бага зэргийн бороо, 20-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 21-нд ихэнх нутгаар, 22-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орно. Салхи 19-нд Алтайн уулсаар, 20-нд баруун болон төвийн нутгаар, 21-нд ихэнх нутгаар секундэд 18-20 метр хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурна.

Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 17-22 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна.

20-нд баруун аймгуудын нутгаар, цаашдаа ихэнх нутгаар эрс сэрүүснэ. 20-21-нд шилжих шөнө газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрнэ

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл