8o
Улаанбаатар хот
mobile menu

“Улаанбаатар марафон-2018” тэмцээний тамирчид барианд орж эхэллээ

2018-05-19 10:15:00

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Улаанбаатар марафон-2018” гүйлтийн тэмцээн эхэллээ. Тэмцээний 5, 10 км зайд оролцсон тамирчид эхнээсээ бариад орж эхэллээ. 

Тэмцээний 42 км зайд манай улсын аварга тамирчин Ц.Мөнхзаяа болон улсын аварга тамирчид оролцохоор бүртгүүлсэн байна. Мөн Кенийн гурван тамирчин оролцохоор бүртгүүлээд байгаа аж. 

Мөн зохион байгуулагчдын зүгээс энэ жил Улаанбаатар марафонд оролцох иргэдийн тоог нэмэгдүүлэх, гадны олон улсын тамирчдыг түлхүү хамруулах зорилго тавин ажиллаж байна. Тус арга хэмжээг зохион байгуулах 4 дэд ажлын хэсэг байгаа. Удирдлага зохион байгуулалт, санхүү, Сурталчилгаа мэдээлэл, харилцаа хамтын ажиллагаа, Уралдаан тэмцээн зохион байгуулах, Үйлчилгээ хэв журам, аюулгүй байдлыг хангах ажлын хэсгийн ахлагч нар идэвхтэй ажиллах хэрэгтэй гэдгийг онцолж байна. 

тэмцээн нь сонирхогчийн болоод марафон гүйлтээр хичээллэгчид гэсэн хоёр төрөл ангиллаар явагдах ба сонирхогчийн төрөлд 5000м гүйлтэд 12-17, 18-35, 36-54, 55-аас дээш гэсэн насны ангилал багтаж байгаа бол 1500м гүйлтэд гэр бүлийн, хөгжлийн бэрхшээлтэй иргэд /тэргэнцэртэй, хараагүй/ хамарна.

“Улаанбаатар Марафон” олон улсын гүйлт нь Монгол Улсад гүйлтийн спортыг хөгжүүлэх, гүйлтээр хичээллэгч, сонирхогч иргэдийн тоог нэмэгдүүлэх, өсвөр, залуу үеийнхэнд өөрийн дотоод нөөц боломжийг нээж, зорилгодоо хүрэх тэсвэр хатуужил, бие бялдарын болон оюун санааны өв тэгш хүмүүжлийг төлөвшүүлэх, иргэдийг өдөр тутмын биеийн тамираар хичээллэх идэвх санаачлагыг дэмжсэн, гадаад, дотоодын нийтдээ 35 мянга гаруй иргэдийг хамруулсан, 2014 оноос эхлэн 3 удаа амжилттай зохион байгуулагдаж буй иргэдийн хүсэн хүлээдэг томоохон арга хэмжээний нэг болоод байна. 

Энэхүү гүйлтэд хөрш зэргэлдээ орны гүйлт сонирхогчид болон олон улс, тив, дэлхийд танигдсан нэртэй тамирчдыг оролцуулах зорилгоор ОХУ, БНХАУ, Япон, БНСУ, Кени зэрэг улс орнуудын тамирчдыг урьж урилга хүргүүлснээс Кенийн өндөр зэрэглэлтэй 6 тамирчин менежер болон дасгалжуулагчийн хамт оролцохоор саналаа ирүүлээд байгаа аж. Мөн Монгол Улсад ажиллаж амьдарч байгаа ОХУ, БНХАУ, Япон, Их Британи, АНУ, Австрали, Канад, Итали, Франц, Кени, Этиоп, Тайвань зэрэг 15 орны ЭСЯ-ны гадаадын ажилтан, тэдгээрийн гэр бүл бүртгүүлжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Хнз
Дээд хязгаарыг дээшлүүлмээр байна.55настай хүнийн 80 настантай нэг түвшинд авч үзэж болохуу?Насыг ядахдаа 70 аас дээш гэж ангилмаар байн.
2018/05/19 182.160.32.252