8o
Улаанбаатар хот
mobile menu

Улаанбаатар хот дахь Ховдчуудын спортын их наадмын нээлт боллоо

2018-05-19 15:09:00

 

Ховд аймгийн нутгийн зөвлөлөөс нийслэлд ажиллажамьдарч буй нийт иргэдийнхээ дунд сагсан бөмбөг, волейбол, шатар, ширээний теннис гэсэн дөрвөнтөрлөөр спортын наадмыг зохион байгуулж байна. 9 дэх жилдээ болж буй энэхүү спортын наадам “Буянт-Ухаа” спортын ордонд энэ сарын 17-20-ны өдрүүдэд дөрвөн өдөр үргэлжлэх юм байна. Тус наадмыннээлтийн ажиллагаа өчигдөр болж Ховд аймгаас төрөн гарсан улс төр, урлаг, спортын алдартнууд болон тэмцээн оролцож байгаа 17 сум 8 төгсөлтийн 180 багийн 2000-аад тамирчин тэдний хөгжөөн дэмжигчид оролцлоо. 

УИХ-ын гишүүн, Ховд аймгийн нутгийн зөвлөлийн дарга С.Бямбацогт “Ховд аймаг нийслэлээс 1500 км алслагдсан хол тул ховдчууд маань тэр бүр нутагтаа очиж, гэр бүл хамаатан садан найз нөхөдтэйгээ уулзаад байж амждаггүй. Иймээс Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөлөөс цөөнгүй үйл ажиллагаа явуулдгийн нэг нь энэхүү спортын их наадам юм. Спортын наадамнь Улаанбаатар хотод ажиллаж амьдарч буй нутгийниргэдийгээ хооронд нь танилцуулах, уялдаа холбоог ньсайжруулах, спортоор хичээллэх, эрүүл мэнд биебялдраа хөгжүүлэх хүсэл сонирхлыг нь дэмжихзорилготой. Дөрвөн өдөр үргэлжлэх энэ удаагийн наадамд нийт 2000 тамирчин оролцож нийт тоогоор 10 мянгаад ховдчууд ирж очин спортын наадмаа сонирхож байна” гэсэн юм. 

Жил ирэх тусам тэмцээний цар хүрээ нэмэгдэж анх нэгдсэн байдлаар зохион байгуулагддаг байсан бол өдгөө гурван насны ангиллаар зохион байгуулагддаг болжээ. Ингэнээр нас насны төлөөлөл оролцох боломж нэмэгдэж тамирчид хөгжөөн дэмжигчид нутгийн зөвлөлийнхөн гэх мэт Улаанбаатар хотод ажиллаж амьдарч байгаа ховдчууд ийнхүү нэгэн дээвэр дор нэгдэж байна. 

Тэмцээн гуравдахь өдрөө үргэлжилж байгаа байгаабөгөөд шилдгүүд маргааш тодрох юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл