8o
Улаанбаатар хот
mobile menu

ОУХМ Б.Мөнхзаяа "Улаанбаатар марафон"-оос 4 дэх түрүүгээ авлаа

2018-05-20 10:55:00

Жил болгон уламжлал болон зохион байгууллагддаг “Автомашингүй өдөр” буюу “Улаанбаатар марафон 2018” гүйлтийн тэмцээн өчигдөр амжилттай болж өдөрлөлөө. Тэмцээн өсвөрийн насны охид хөвгүүд болон 18-35 насны төрөлд 36-54 насны төрөлд иргэд гүйсэн байна. Мөн тэмцээнд ОУХМ-ууд болон олны танил хүмүүс ч идэвхтэй оролцожээ. Тухайлбал, 42 км-ийн зайд ОУХМ Б.Мөнхзаяа дөрөвдэх жилдээ түрүүлсэн байна.

Монгол Улсад гүйлтийн спортыг хөгжүүлэх, гүйлтээр хичээллэгч, сонирхогч иргэдийн тоог нэмэгдүүлэх, өсвөр, залуу үеийнхэнд өөрийн дотоод нөөц боломжийг нээж, тэсвэр хатуужил, бие бялдрын болон оюун санааны өв тэгш хүмүүжлийг төлөвшүүлэх, иргэдийг өдөр тутмын биеийн тамираар хичээллэх идэвх санаачлагыг дэмжих зорилгоор “Улаанбаатар Марафон” олон улсын гүйлтийг 5 дахь жилдээ амжилттай зохион байгуулж байна.  Энэхүү гүйлтэд оролцогчдын тоо жилээс жилд өсөн нэмэгдэж 2014 онд 16839, 2015 онд 18085, 2016 онд 27000, 2017 онд 30000 иргэн хамрагдсан бол 2018 онд нийслэлийн иргэдээс гадна хөдөө, орон нутаг, монгол улсад ажиллаж, амьдарч байгаа гадаадын иргэд, хөрш зэргэлдээ орны гүйлт сонирхогчид болон олон улс, тив, дэлхийд танигдсан нэртэй тамирчид зэрэг 30 мянга гаруй иргэн бүртгүүлэн оролцжээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл