8o
Улаанбаатар хот
mobile menu

Бэлгийн хүчирхийллийн улмаас 187 хүүхэд хохирсны 12 нь эрэгтэй

2018-05-20 12:30:00

“Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл” хуралдаж хүүхдийн эрх, хөгжил, хамгааллын өнөөгийн байдал, цаашдын зорилтын талаар хэлэлцлээ. Тус зөвлөлийн үеэр хүүхдийн хүчирхийлэлтэй холбоотой статистик тоонуудыг дурджээ. Тодруулбал,

-Өнгөрсөн онд насанд хүрээгүй хүүхдийн үйлдсэн 950 орчим гэмт хэрэгт 1066 хүүхэд холбогдон шалгагдаж, 1692 гэмт хэрэгт 1757 хүүхэд хохирч, 127 хүүхэд амь насаа алдсан

-Зам тээврийн осолд 1083 хүүхэд гэмтэж, 55 хүүхэд нас барсан

-Хурдан морины 394 уралдааны үеэр 629 хүүхэд мориноос унаж 159 хүүхэд бэртэж, гэмтсэнээс хоёр нь амь насаа алдаж, гурав нь хөгжлийн бэрхшээлтэй болсон

-Бэлгийн хүчирхийллийн улмаас 187 хүүхэд хохирсны 12 нь эрэгтэй хүүхэд байсан

-Улсын хэмжээнд хүүхдийн асрамж, халамжийн 36 төвд 1019 хүүхэд өсч, хүмүүжиж байна. Улс, нийслэлийн санхүүжилтээр ажилладаг гурван төв 357 хүүхдэд асрамж, халамжийн үйлчилгээ үзүүлжбайна. Олон улсын болон төрийн бус байгууллагын санхүүжилтээр ажилладаг 33 асрамж, халамжийн төвд 662 хүүхэд амьдардаг гэх зэрэг статистик тоо гарсан байна.

Иймд тус зөвлөлийн дарга, ерөнхий сайд У.Хүрэлсүх яамд, холбогдох байгууллагуудад хүүхдийн асрамж, халамжийн төвд өсч хүмүүжиж байгаа хагас, бүтэн өнчин хүүхдүүдийг гэр бүл, түүнтэй дүйцэх орчинд өсгөхөд шаардагдах хөрөнгийг судалж шийдвэрлэхийг үүрэг болгов. Мөн сургууль, цэцэрлэгийн орчинд хүүхдийн эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй, хориглосон хүнсний бүтээгдэхүүн худалдаж байгаа эсэхэд хяналт тавих, ялангуяа сургууль, цэцэрлэгийн хоол, үйлчилгээний чанар, эрүүл ахуйд тогтмол хяналт тавьж байхыг анхаарууллаа.

Түүнчлэн сургууль, цэцэрлэг, дотуур байр, асрамж, халамжийн төв, хүүхэд харах үйлчилгээний байр зэрэгт камер суурилуулах, хүүхдийн хөгжил, эрүүл мэнд, хүмүүжил, төлөвшилд сөрөг нөлөө үзүүлэх тоглоом, цахим сүлжээнээс хүүхдийг хамгаалах зөвлөмж, зааврыг нийтэд байнга хүргэж байхыг үүрэгдсэн байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл