8o
Улаанбаатар хот
mobile menu

ҮЙЛ ЯВДАЛ: УИХ-ын гишүүн О.Баасанхүү тэргүүтэй МАХН-ын гишүүд мэдээлэл хийнэ

2018-05-21 08:42:00

09:00 цагт: Төрийн ордонд “Монголын эдийн засгийн форум 2018” эхэлнэ.

09:00 цагт: “Өргөө” амаржих газарт “Эх баригчдын эмнэл зүйн яаралтай тусламжийн ур чадварыг сайжруулах” сургалт болно.

11:00 цагт: “Эрдэнэс-Таван толгой” компанийн байранд “1072 хувьцааны мэдээллийн төв”-ийн нээлт болно.

11:00 цагт: ШӨХТГ-т иргэд, хэрэглэгч, аж ахуй нэгжээс ирүүлсэн гомдол, саналын мөрөөр хийсэн хяналт, шалгалтын ажлын талаар мэдээлэл хийнэ.

11:30 цагт: “Монгол ньюс” мэдээллийн төвд УИХ-ын гишүүн О.Баасанхүү тэргүүтэй МАХН-ын гишүүд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

14:00 цагт: АТГ-т иргэний нийгмийн байгууллагууд Оюу толгой компанийн ТУЗ-ийн гишүүдийг баривчлан шалгах шаардах бичиг хүргүүлнэ.

“Үндэсний мэдээллийн төв”-д

11:00 цагт: Иргэн Д.Лхагвадорж Сүхбаатар дүүргийн удирдлагуудын хууль бус үйлдлийн талаар мэдээлэл хийнэ.

11:30 цагт: “Гэр хороолол” хөдөлгөөнөөс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл