8o
Улаанбаатар хот
mobile menu

Майхантай жагсагчид шаардлага хүргүүллээ

2018-05-21 12:47:05

Өнгөрсөн 7 хоногт Төв талбайд майхантай жагсаал хийсэн “Гэр хороолол” хөдөлгөөнөөс мэдээлэл хийлээ. Эвлэлдэн нэгдэж, тайван замаар үзэл бодлоо илэрхийлж, гэр хороололд сайхан амьдрах хүсэл мөрөөдлөө нэхэж шаардсаны төлөө цагдаагийн хүчээр биднийг барьж, манай жагсаалыг албадан тараасан гэдгийг ухрлын эхэнд онцолсон юм. Үүнээс бол Гэр хороолол хөдөлгөөнийхөн гурван чиглэлээр тууштай тэмцэхээ илэрхийллээ. Үүнд

  1. Талбайн гэрлийг унтрааж, зам талбайг хааж байгаад 300-400 цагдаагийн хүчээр цуглааныг тарааж, баривчилсан нь нийгэмд айдас төрүүлэх гэсэн цагдаагийн удирдлагуудын оролдлого. Үүнийг бид эсэргүүцэн тэмцэнэ.

  2. Бид жагсаал цуглаан зохион байгуулах мэдэгдлээ нийслэлийн Засаг даргын Тамгын газарт өгсөн. Гэтэл ажил тарсны дараа, орой 20 цагт Хуулийн хэлтсээс ярьж, жагсаал цуглаан зохион байгуулах боломжгүй гэсэн хариуг өгсөн. Бид цуглаан зохион байгуулах хүсэлтээ нийслэлийн Засаг даргын Тамгын газарт өгсөн байтал Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа гэгч нь албадан тараах хууль бус захирамж гаргасан. Энэ захирамжаар бид шүүхэд хандана. Гэр хорооллын дахин төлөвлөлтийг хийж чадахгүй байгаа хотын дарга С.Батболдтой хамт Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормааг огцрохыг шаардана.

  3. ХСИС-ийн оюутан, цагдаагийн албан хаагчдыг энгийн хувцастайгаар бидний дунд оруулж, эмх замбараагүй байдлыг зориудаар үүсгэхийг оролдсон. Бид үүний төлөө тууштай тэмцэнэ аж.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл