8o
Улаанбаатар хот
mobile menu

ШӨХТГ: ХААН банк хууль зөрчсөн нь тогтоогдож торгуулийн арга хэмжээ авсан

2018-05-21 13:19:00

Шударга, өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газраас иргэд, хэрэглэгч, аж ахуй нэгжээс ирүүлсэн гомдол, саналын мөрөөр хийгдсэн хяналт, шалгалтын ажлынхаа талаар өнөөдөр мэдээлэл өгсөн юм.  ШӨХТГ-т ирүүлсэн мэдээллийн мөрөөр шалгахад “Хаан банк" ХХК нь 2017 оны аравдугаар сарын 5-ны өдрийн 02/381 тоот тушаалаар Санхүүгийн зохицуулах хорооны тусгай зөвшөөрлийн дагуу уйл ажиллагаа эрхлэгч даатгал, үнэт цаас, хадгаламж зээлийн хоршоо, банк бус санхүүгийн байгууллага болонломбардын харилцах дансны доод үлдэгдэл 20,000 төгрөг байсныг 1,000,000 төгрөг, жилийн хүү 0 хувь, данс хөтөлсний хураамж авдаггүй байсныг cap бүр 5,000 төгрөг авах шийдвэрийг гаргасан байна.  Энэхүү шийдвэртэйгээ холбогдуулан Хаан банкны зүгээс харилцагч санхүүгийн байгууллагуудад дээрх нөхцөлтэйгөөр гэрээгээ шинэчлэх, шинэчлээгүй тохиолдолд данс гүйлгээг хязгаарлаж зарлагын гүйлгээ хийхгүй байх анхааруулгыг хүргүүлсэн байна. 

ШӨХТГ-ын хийсэн шалгалтаар Хаан банк ХХК-ийн дээрх үйлдэл нь өрсөлдөөний тухай хууль, зөрчлийн тухай хууль зөрчсөн нь баримтуудаар нотлогдсон тул 493,387,520 төгрөгийн торгууль ногдуулсан байна.   

Мөн Alivemax” компанийн бүтээгдэхүүний талаар худал мэдээлэл өгч байгаа тухай ШӨХТГ-т ирүүлсэн иргэдийн гомдлын дагуу хяналт, шалгалтыг хийсэн байна. Шалгалтаар “Сакуралайфмакс” ХХК нь өөрийн импортлон худалдаалдаг “Alivemax” компанийн “хүнсний бүтээгдэхүүний ангилал"-д хамаарах 4 нэр төрлийн бүтээгдэхүүнийг эрүүл мэндийн бүтээгдэхүүн гэж ойлгогдохоор сурталчилж байгаа нь тогтоогджээ. Тиймээс Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулиар хэрэглэгчийн эрхийг зөрчсөн гэж үзэн 5,000,000 төгрөгийн торгууль ногдуулсан байна. 

 TV-9 телевизийн “Монгол коммент" нэвтрүүлгээр шатахуун түгээх станцууд шатахуунаа дутуу шахаж байна гэсэн хэрэглэгчээс ирүүлсэн мэдээлэл гарсантай холбогдуулан Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас хяналт, шалгалтыг дөрөвдүгээр сарын 5-10-ны өдрүүдэд зохион байгуулжээ. Хяналт шалгалтад шатахууны жижиглэнгийн худалдаа эрхлэгч 8 аж ахуйн нэгжийн 10 ШTC-ыг хамруулсан байна.

Хяналт шалгалтын явцад “Монсуль” ХХК-ийн ШТС-7 салбарын Аи-92 автобензиний 2 дугаар шатахуун түгээгүүрийн улсын баталгаажилтын лац хөндөгдсөн зөрчил илэрчээ. Үүнтэй холбогдуулан Стандарт, хэмжил зүйн газрын улсын шалгагчтай хамтран тус салбарын Аи-92 автобензиний 2 дугаар шатахуун түгээгүүрийн улсын баталгаажилтыг шалган, холбогдох хуулийн дагуу “Монсуль” ХХК-д  5,000,000 төгрөгийн шийтгэл ногдуулж, зөрчлийг арилгуулан ажиллажээ.

Д.Болор 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
irgen
ATM-s mungu avahad KHAAN ATM hediig tsuutgadag ve,200 avdag haaya 1000 avaad baihyn
2018/05/23 112.72.14.254
заавал шангрила орох гдг чи бас тнгээ
Жирийн юм бол жирийн бай
2018/05/22 202.9.41.174
Жирийн харилцагч
Шангрилагийн хажууд байрлах Хаан банк зөвхөн VIP харилцагчдад үйлчилдэг гээд жирийн харилцагчийг хавьтуулахгүй байна лээ. Хүнийг хөрөнгө мөнгөөр нь ялгаварлан харьцах нь хүний шударга ёс мөн үү
2018/05/21 27.123.214.80