8o
Улаанбаатар хот
mobile menu

Х.Бадамсүрэн: “Эрдэнэт үйлдвэр” Стандарт банканд өр төлсөн асуудал огт байхгүй

Сэтгүүлч Т.Хулан
2018-05-21 13:21:00

Эдийн засгийн чуулга уулзалт Төрийн ордонд үргэлжилж байна. Энэ үеэр “Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий захирал Х.Бадамсүрэнгээс тус үйлдвэртэй холбоотой зарим асуудлыг тодрууллаа. 

-“Эрдэнэт үйлдвэр” 100 хувь төрийн өмчит компани боллоо. Үүнийг дагаад улсын төсөвт өгөх үр өгөөж нэмэгдсэн үү?

-“Эрдэнэт үйлдвэр”-ийг ирэх 15 жилд хөгжүүлэх үндсэн чиглэлтэй ажиллаж байна. Өрсөлдөх чадвар болон үр ашгаа нэмэгдүүлэх гол чиглэлтэй ажиллаж байна. Ил уурхайн, баяжуулах фабрикийн, засвар механикийн төслүүдийг ээлж дараатай хэрэгжүүлнэ. Ирэх таван жилд тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай. Энэ жил “Эрдэнэт үйлдвэр” 40 жилийнхээ ойг тэмдэглэж байна. 40 жил болсон үйлдвэрийн техник тоног төхөөрөмжий сайжруулах шаардлага бий.

-“Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг эзэмшиж буй тал үрэлгэн зардал гаргаж байна гэсэн шүүмжлэл байгаа. Энэ үнэн үү?

-“Эрдэнэт үйлдвэр” аль болох зардлаа хэмнэхийг хичээж ажиллаж байгаа. Зэсийн үнэ энэ онд арай гайгүй байна. Гэхдээ хуучин шигээ өсөхгүй байна. Өнөөдөр өсөөд, маргааш буураад байгаа. Ийм үед зардлаа хэмнэж, бага зардлаа хэмнэж бага зардлаар ажиллахаар зорьж байна.

-“Эрдэнэт үйлдвэр” 2019 оны улсын төсөвт хэдий хэмжээний татвар төлөх вэ. Өмнө нь 500 тэрбум төгрөгийн татвар жилд төлдөг байсан. Гэтэл энэ жил 100 гаруй тэрбум болтлоо багасаж төсвийн төсөөлөлд тусгагдсан байсан. Энэ ямар учиртай юм бол?

-2017 онд “Эрдэнэт үйлдвэр” улс, орон нутгийн төсөвт 620 тэрбум төгрөг төвлөрүүлсэн. Цаашид үүнийгээ аль болох бууруулахгүйн төлөө ажиллаж байна.

-Зэсийн ханшийг ирэх жилүүдэд 7800 байхаар төсөөлсөн байсан. Энэ хэр бодитой вэ?

-7000 дөхөх байх гэсэн таамаглалтай байгаа. Бид чиглэл чиглэлийн эх үүсвэрээс судалгаа авч байгаа. Өөрсдөө ч энэ асуудалд дүн шинжилгээ хийгээд явж байна. Ер нь энэ сард гэхэд зэсийн үнэ 6600 орчим л байна.

-Арбитрын шүүх Стандарт банкны өрийг “Эрдэнэт үйлдвэр” төлөх ёстой гэсэн шийдвэр гаргасан . та үүн дээр ямар байр суурьтай байна вэ?

-Стандарт банк олон улсын Арбитрын шүүхээр явж байгаа. Мөн дотоодын хууль, хяналтын байгууллага ч энэ асуудлыг шалгаж байгаа. Тиймээс өр төлөөд эхэлсэн асуудал огт байхгүй. “Эрдэнэт үйлдвэр”-ийн үйл ажиллагаа хэвийн явж байгаа. Цаашдаа нэгэнт үүссэн нөхцөл байдлыг “Эрдэнэт үйлдвэр”-т, улсад хор хохирол багатай шийдвэрлэхийн төлөө үйлдвэрийн удирдлага ажлын хэсэг ажиллаж байна. Энэ асуудлыг шалгах Засгийн газар, УИХ-аас ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа. Ажлын хэсгийнхэн холбогдох хүмүүстэй уулзсан. Өнгөрсөн долоон хоногт газар дээр нь очиж ажилласан. Ингээд холбогдох байгууллагуудад зөвлөмж, чиглэл өгсөн.

-Арбитрын маргаанд бичиг баримтаа гаргаж өгөөгүй гэсэн асуудлыг хуульчид яриад байгаа. Үнэхээр ийм асуудал болсон уу?

-Шаардлагын дагуу холбогдох бүх бичиг баримтыг гаргаж өгсөн. Энэ бол зөвхөн энэ жил яригдаж байгаа асуудал биш. Олон жил ярилаа шүү дээ.

-Стандарт банкны өрийг төлөөд эхэлсэн гэсэн үнэн үү. Хэрвээ өр төлөөд эхэлсэн бол хэдий хэмжээний мөнгө төлөөд байгаа вэ?

-Арбитрын шүүхийн шийдвэрээр “Эрдэнэт үйлдвэр” Стандарт банканд өр төлсөн асуудал огт байхгүй. 

-Эдийн засгийн чуулга уулзалт “Хүчээ нэгтгэе” гэсэн уриатай болж байна. Эдийн засагт төр, хувийн хэвшлийнхэн хэрхэн оролцох ёстой вэ?

-Сайн менежмент л явуулах ёстой. Хувийн хэвшил ч бай, төрийн компани ч бай дор бүрнээ хичээж ажиллах ёстой. Би хувьдаа төр муу менежер  гэдэгтэй санал нийлдэггүй. Энэ бол хүний чадавхаас шалтгаална. Тиймээс баялаг бүтээгч, үйлдвэрлэгчид аль болохоор ажлын байр нэмэгдүүлэх, баялаг бүтээхийн төлөө л ажиллах хэрэгтэй.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
С.Ганбаамар
Энэ Ла лараас өөр Боловсон хүчин алга уу МАН аа?
2018/05/23 202.179.24.254
АЖЛАА ХИЙСЭН ШИГ ХИЙХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ
УДИРДАЖ БАЙГАА ЮМ БОЛ ОЛИГТОЙХОН АВААД ЯВАА Ч ГАДНА ДОТНЫ ЛУЙВАРЧДААР УДИРДУУЛААД Ч БАЙГАА ЮМ ШИГ БАЙЖ БОЛОХГҮЙ БИЗ ДЭЭ ӨӨРӨӨ ГАРТАА АВААД ЛУЙВАРЫГ НЬ ТАСЛАН ЗОГСОО ТЭГЭЖ БАЙЖ УДИРДАГЧ БОЛНО.
2018/05/22 202.9.44.73
ҮЙЛДВЭРИЙН УДИРДЛАГА МАШ ХОЙРГО АЖИЛЛАЖ БНА
СТАНДАРТ БАНКИНД ЁР НЬ ӨР ТӨЛӨХ ЁСГҮЙ ШҮҮ ДЭЭ ХЭН ТЭР ЛУЙВАРЧДЫН ӨМНӨӨС МӨНГӨ ТӨЛДӨГ ЮМ БЭ? ЖДИРДЛАГА НЬ ЮМ БОЛ ҮЙЛДВЭРЭЭ ХАМГААЛЖ ТЭР БАНКИНД ЛУЙВАРЫН ХЭРГИЙГ НЬ ИЛЧИЛЖ ТӨЛБӨР ХИЙХ ЁСГҮЙ ГЭДГЭЭ БАТАЛ
2018/05/22 202.9.44.65
Зочиг
ЯАНАА... МАН-ЫН ЭНН ХУЛГАЙЧ ЗАЙЛААГҮЙ ЮУ...
2018/05/22 66.181.177.91
Kkk
Ene pezda buugaagui yum uu
2018/05/21 66.181.160.67
  • Recent
  • Most Read
  • Most Comment