8o
Улаанбаатар хот
mobile menu

Д.Хаянхярваа: Д.Сугарын оронд Ш.Солонгын нэр яригдсан

Сэтгүүлч Т.Хулан
2018-05-21 15:59:00

УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, хуралдаанаар хэлэлцсэн асуудлаар мэдээлэл хийлээ. Тус бүлгийн дарга Д.Хаянхярваа “Өнөөдрийн хуралдаанаар Тавантолгой төслийг хөдөлгөх асуудлыг хэлэлцлээ. Ингэхдээ смаш сайн судалгаа хийх шаардлагатай гэж үзлээ. Тавантолгойн 30 хувьд нь олон улсын зах зээлд IPO гаргая. Цаашлаад Тавантолгойн төслийг дагалдах дэд бүтцүүд, үйлдвэр аж ахуйн газрууд гэх олон зүйлийн тооцоо, үндэслэл судалгааг гаргаж байж шийдвэрээ гаргахаар боллоо. Эцсийн байдлаар ирэх 7 хоногт МАН-ын бүлэг Тавантолгойн төслийг хөдөлгөх улс төрийн шийдвэрийг гаргахаар боллоо” гэсэн юм. 

Үүний дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө. 

-Тавантолгойн 30 хувь гэхээр хэдий хэмжээний хөрөнгөд IPO гаргана гэсэн үг вэ?

-Эцсийн байдлаар шийдээгүй. Засгийн газраас бүх зүйлээ тодорхой болгоод бүлгийн хуралдаанаар хэлэлцүүлнэ. Үүний АН-ын бүлэг, Үндэсний аюулгүй байдал, УИХ-аар хэлэлцүүлнэ. Тээвэрлэлт, ложистик, цахилгаан станц, зам, үйлдвэрлэл, борлуулалт гэх мэт бүхий л асуудлыг дахин нягтлах шаардлага байна.

-Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох асуудлыг бүлгээрээ ярилцсан уу?

-Энэ асуудлыг ярилцсан. Ерөнхийлөгч, УИХ-аас санал болгох хүнийг дэмжихээр болсон.

-ЗГХЭГ-ын дэд дарга Ш.Солонгын нэр яригдсан гэдэг үнэн үү?

-Яригдсан. Ерөнхийлөгчийн зүгээс ШШГЕГ-ын дэд дарга Г.Туулхүү, Буяндэлгэр, ТӨХ-ны дарга асан Ц.Нанзаддорж нарын нэрийг оруулсан. 

Т.Хулан

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
богинохон тарвага
МАН тарвагануудаараа хэзээ боодог хийх бол?
2018/05/23 103.111.68.3
demiirel
odoi golog xavantsar xayan
2018/05/21 43.242.243.181
  • Recent
  • Most Read
  • Most Comment