8o
Улаанбаатар хот
mobile menu

Форумд оролцогчид МИАТ компаний хувьчлалын асуудлыг онцлов

2018-05-22 09:36:00

Төрийн ордонд "Монгол Улсын эдийн засгийн форум-2018" өчигдөр эхэлж өнөөдөр үргэлжилнэ. Өнөөдрийн хуралдааныг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Х. Баттулга үг хэлнэ. Улмаар “Эдийн засгийг бүсчлэн хөгжүүлэх”, “төвлөрлийг сааруулах бодлого”, “Хүний хөгжил: Халамжаас бүтээмж рүү”, “Монгол Улсын брэндинг”, “Хөдөө аж ахуйн хөгжил ба хөрөнгө оруулалт”, “Цахим шилжилт ба блокчэйн”, “Эргэх холбоотой хариуцлагатай манлайлал” сэдэвт салбар хурал болно. 

Өчигдрийн салбар хуралдаануудаас  “Аялал жуулчлал ба агаарын тээвэр” салбарын хуралдаан олны анхаарлыг ихэд татсан юм. Учир манай улсад үйл ажиллагаа явуулдаг агаарын тээврийн аж ахуйн нэгж байгууллага, төр хувийн хэвшлийн нислэгийн компаниудын төлөөлөл оролцсон юм. Оролцогчид салбарынхаа алдаа онооны талаар санал бодлоо солилцож, хэлэлцүүлэг өрнүүллээ. Үүнээс онцолбол төрийн өмчит МИАТ компанийг хувьчлах, аялал жуулчлалын салбар нэг сая жуулчин хүлээж авах боломж нөхцөл хэр байгаа, эдийн засгийн томоохон хөшүүрэг болдог аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд нутгийн иргэдийн мэдлэг мэдээлэл ойлголтыг сайжруулах, түүнд түшиглэсэн төсөл хөтөлбөрүүдийн талаар хэлэлцсэн юм. 

МИАТ-ыг  хувьчлах уу 

-МИАТ-ыг яриад эхлэхээр хувьчлах асуудал яригдаж байдаг. Хувьчлал гэдэг бол дараагийн асуудал.Эхлээд агаарын тээвэр төдийгүй, МИАТ компаний менежментийг зөв явуулахын тулд тэнд тодорхой хэмжээний хувьчлал байх ёстой гэдэг саналыг гаргаж дэвшүүлсэн юм. Тэгэхдээ МИАТ-ын хувьчлалын асуудлын талаарх гарсан санал төдий зүйл. ямар нэгэн байдлаар эцсийн шийдвэр гараагүй аж. Гэхдээ тодорхой хэмжээний менежмент орох, тодорхой хэмжээний нээлттэй байх, хувийн хэвшлийхэн тэнд орох ёстой гэдгийг хуралд оролцогчид онцолсон юм. Энэ утгаараа МИАТ компанийг 49 хувь хүртэлх хувийг хувьчлах ёстой юмаа гэсэн саналыг гаргаж тавьсан юм. 

Манай улс 1 сая жуулчин хүлээж авахад бэлэн үү 

-Манай улсын аялал жуулчлалын салбар ирэх жилүүдэд нэг сая жуулчин хүлээж авна гэсэн зорилт дэвшүүллэн ажиллаж байгаа. Тэгвэл манай улс нэг сая жуулчин хүлээж авахад бэлэн үү гэсэн асуудлын талаар салбар хуралдааны хэлэлцлээ. Өнгөрсөн жил манай аялал жуулчлалын салбар судалгаа хийхэд өнөөдрийн байгаа нөөц бололцоог түшиглэхэд маргааш гэхэд 266 мянган жуулчин хүлээж авах боломжтой гэсэн тоо гарсан байна. Өнөөдрийн байгаа бодит багтааж энэ аж.  Гэхдээ энэ салбарын ид ачаалалтай үе нь 5-9 сар. Энэ урсгалыг саармагжуулж оновчтой маркетинг хийж салбар дундаа хамтын ажиллагаагаа сайжруулж чадвал дээрх тоог 200 мянгаар нэмэх боломжтой юм байна. Нөгөө талаас нь буюу бүтээгдэхүүн боловсруулалтын талаас нь авч үзвэл манай аялал жуулчлалын компаниуд өнөө маргаашийнхаа  асуудалд баригдаж байна. Энэ салбарт асуудал их байгааг хуралдаанд оролцогчид онцоллоо.   

Аялал жуулчлалын салбар манай улсын тогтвортой хөгжилд ямар хувь нэмэр оруулах талаар таниулна 

Өнөөдрийн байдлаар Германы хамтын ажиллагааны төслийн шугамаар 3 аймагт аялал жуулчлалыг хөгжүүлэхэд иргэдийн мэдлэг мэдээлэл хэр байгаа талаарх судалгаа мэдээллийн ажил хийгдэж байгаа юм байна.  Аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд нутгийн иргэдийн сэтгэхүйг өөрчлөх нь аялал жуулчлалын салбарт төдийгүй, монгол улсад хэрэгтэй гэдгийг салбарынхан нь онцлов. Учир нь аялал жуулчлалын салбар эдийн засгийн хувьд чухал ач холбогдолтой өндөртэй гэдгийг олон нийт, нутгийн иргэд тэр бүр ойлголж хамсарлаагүй байдагтай холбоотой аж.  Тиймээс нутгийн иргэд аялал жуулчлалыг хэрхэн хүлээж авдаг, эдийн засгийн ямар өөрчлөлт орж болох, өрхийн орлогоос гадна аялал жуулчлалаар нэмэлт орлого олж болох эсэх, манай улсын тогтвортой хөгжилд ямар хувь нэмэр оруулахад нөлөөтэй вэ гэдгийг ойлгуулж таниулах ажлыг хийж байгаа юм байна. 

Д.Болор 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Хангай
Хувьчлагдахад МИАТ-нхан бэлэн, харин хувьчилах гээд байгаа нөхдүүд нь нохойн баас битгий хийгээрэй, Хөрөнгийн биржээр, бүх иргэд адилхан боломжтой оролцох нөхцлөөр хувьчлаарай, нэг хүний эзэмшиж болох
2018/05/22 116.84.110.40