8o
Улаанбаатар хот
mobile menu

Х.Баттулга: Татварын орлогыг нэмэгдүүлэх боломжуудаа бид ашиглахгүй байна

2018-05-22 10:12:41

"Монголын Эдийн засгийн чуулган 2018" -ийг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэллээ. Тэрбээр

"Чуулганд оролцогчддод энэ өдрийн мэнд хүргэе. Монголын эдийн засаг гадаад хүчин зүйлээсээ дэндүү хамааралтай.  Өнгөрсөн онд  ДНБ 5.1 хувиар өссөн гэдэг нь Хойд Солонгост нүүрсний хориг арга хэмжээнд өртсний үр дүн. Биднээс үл хамаарах гадаад хүчин зүйл нөлөөлж ирсэн. Цаашдаа ч нөлөөлөхөөр байна. Гадаад харилцаа хурц өөрчлөгдөж байна. Хятадууд АНУ-тай хийх гадаад худалдаандаа буулт хйисэн зэрэг нь гадаад харилцааны өөрчлөлтүүд гарсаар байна. ҮАБ-ын үзэл баримтлалд ОХУ, БНХАУ-тай харилцах тэнцвэртэй харилцахыг эрмэлзэнэ. Гуравдагч хөрштэй соёл, хүмүүнлэгийн салбарт хамтарч ажиллана гэж заасан байдаг. Иймээс Монгол Улс ойрын хугацаанд ЕвроАзийн эдийн засгийн холбоотой чөлөөт худалдааны хэлэлцээ байгуулах нь хэрэгтэй.  ШХАБ-ын гишүүн 8 улстай харилцах харьцаагаа ойрын хугацаанд хөгжүүлэх хэрэгтэй юм. 

Татварын орлогыг нэмэгдүүлэх боломжуудаа бид ашиглахгүй байна. Экспортын барааны бүтээгдэхүүнийг 10-хан нэр төрлийн бүтээгдэхүүн эзэлж байна. ОХУ-тай  транзит тээврийн хэлэлцээнд гарын үсэг зурахад бий болсон.  Бүс ба зам хөтөлбөрт Монголын оролцоог идэвхтэй болгохоос өөр арга зам үгүй. Монгол Улсыг үеийн үед тэжээж ирсэн мал аж ахуйгаа хөгжүүлвэл бидэнд судалгаа бэлэн байна. Өнөөдөр үүнийг хийх мөнгө, мэдлэг чадвар гэхээсээ улс төрийн зорилго дутсаар байгаа юм.  Форумын үйл ажиллагаанд амжилт хүсье" гэв.  

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл