8o
Улаанбаатар хот
mobile menu

Ш.Солонгыг ҮХЦ-ийн гишүүнд дэмжлээ

2018-05-22 10:38:00

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар ҮХЦ-ийн гишүүнийг томилох эсэх асуудлыг хэлэлцлээ. Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугар тэргүүтэй хэд, хэдэн гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусч тэдний орны хүнийг томилох асуудал гарч буй. Үүнтэй холбогдуулан УИХ-аас ЗГХЭГ-ын дэд дарга Ш.Солонгыг ҮХЦ-ийн гишүүнээр томилуулахаар нэрийг нь оруулж ирэн Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж дэмжлээ.

УИХ-ын гишүүд хууль мөрддөг, хуульч, зарчимч, шударга хүнийг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр дэмжих нь зүйтэй гэх байр, суурийг энэ үеэр илэрхийлж байлаа. Мөн энэ үеэр Ш.Солонгыг Сонгуулийн Ерөнхий хорооны гишүүнээсээ чөлөөлөгдөж байж ҮХЦ-ийн гишүүнээр томилогдох хуультай гэх асуудлыг хөндөв.

Харин УИХ-ын дарга М.Энхболд "Ш.Солонгын Сонгуулийн Ерөнхий хорооны гишүүний үүрэгт хугацаа нь дуусч байгаа. Мөн Ш.Солонго нь Сонгуулийн Ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэнд уг сонгуульт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгчихсөн байгаа" гэх мэдээллийг хэллээ.

Ингээд гишүүдийн олонхийн саналаар Ш.Солонгыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшүүлж буйг дэмжлээ. Одоо Хууль зүйн байнгын хороо болон УИХ-аар энэ асуудлыг хэлэлцэж эцэслэх юм.  

Т.Хулан

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment