8o
Улаанбаатар хот
mobile menu

ИШЛЭЛ: Х.Баттулга: Мөнгө, мэдлэг чадвар гэхээсээ улстөрийн чин эрмэлзэл, зориг дутмаг байна

2018-05-22 11:47:45

“Монголын эдийн засгийн чуулган - 2018”-ын өнөөдрийн хуралдааныг Ерөнхийлөгч Х.Баттулга нээж үг хэллээ. Түүний хэлсэн үгнээс ОНЦЛОХ 25 ишлэлийг хүргэе.  

-Бид бодит үнэнийг сонсох, бэрх гашууныг ярих цаг мөчтэй тулж ирээд байна.

-2017 онд ДНБ 5.1 хувиөр өссөн гэдэг тоо Хойд Солонгосын нүүрсний экспортод  хориг тавьсантай холбоотой. Үүнд манай Засгийн газрын нөлөө байгаагүй. 

-Элдэв гоё төс өл хөтөлбөрөөс илүү их гүрнүүдийн гео эдийн засаг, хүчний хуваарилалтыг анхаарах шаардлагатай болж байна. 

-Financial Times-ийн судлаач, нийтлэлч  Люси Хорнби Монголын уул уурхайн хөрөнгө оруулалтын орчныг дэлхий дээр хамгийн либерал гэж үнэлэхээс гадна Монголын Засгийн газрууд томоохон гэрээ хэлэлцээрүүд хийх бүртээ эрдэс баялгийн хуулиа хөрөнгө оруулагчдын таалалд нийцүүлэн өөрчилж, улам либерал хэлбэртэй болгохоос буцдаггүй хэмээн дүгнэсэн байна.   

-Татварын орлогыг нэмэгдүүлэх боломжуудаа бид ашиглахгүй байна. 

-Хөрөнгө оруулалт манайд орж ирэхгүй байгаа нь Засаглалын тогтворгүй байдал геополитикийн байдлаа тооцохгүй байгаатай холбоотой. 

-Монголчууд хөрөнгө оруулалтын хуулиа яаж ч зөөлрүүллээ гээд их гүрнүүдийн геополитикт нийцсэн бодлого гаргаж, хэрэгжүүлэхгүй л бол наашаа том хөрөнгө оруулалт хийгдэхгүй. 

-Монголын эдийн засаг гаднаас дэндүү хамааралтай. 

-Мөнхийн хоёр хөршийн маань эдийн засаг ойрын гурван жилд 30 их наяд доллар болон тэлэх бодлого баримталж байна. 

-Манай улс хоёр хөрштэйгөө бодлогоо уялдуулах, гуравдагч хөршийн ашиг сонирхлыг хангах шаардлагатай. 

-Монгол улс ойрын хугацаанд Армен, Беларусь, Казахстан, Киргиз, ОХУ зэрэг таван улс багтсан Евразийн эдийн засгийн холбоонд гишүүнээр элсэнэ. Эдгээр таван улсад импортын гаалийн татваргүйгээр худалдаа хийх боломж нээгдэнэ.

-ШХАБ-тай тогтоосон хамтын ажиллагаагаа энэ жилдээ багтаан ахисан түвшинд хүргэнэ.  

-Хятадтай хийх худалдаанд таатай нөхцөлүүд үүсэхийн зэрэгцээ гурван улсын транзит тээврийн коридор бодит ажил хэрэг болон хэрэгжих зам нээгдэх боломж бий болно.  

-Монгол Улс ойрын хугацаанд ЕвроАзийн эдийн засгийн холбоотой чөлөөт худалдааны хэлэлцээ байгуулах нь хэрэгтэй.

-Монголын боловсруулах үйлдвэрлэлд хөрөнгө оруулахад тохиромжтой цаг ирсэн. 

-ХАА, мал аж ахуйгаас олох орлогоо байгальд явавал ээлтэй болгох вэ гэдгээ тодорхойлбол ажлын байр, орлого ихээр нэмэгдэх судалгаа байна. Хийх мөнгө, мэдлэг чадвараас илүү улс төрийн чин эрмэлзэл дутаж байна.

-Манай экспортын 96 хувийг ердөө 10 нэр төрлийн түүхий эд эзэлж байна.

-Хагас боловсруулж, бага зэрэг нэмүү өртөг шингээхэд  богино хугацаанд бид 30 тэрбум долларын эдийн засагтай болж, хуримтлал үүсгэх, дараагийн шатны хөрөнгө оруулалт хийх мөнгөтэй болохоор байна.

-Мөнгө, мэдлэг чадвар гэхээсээ улстөрийн чин эрмэлзэл, зориг дутмаг байна. 

-Эрс шийдэмгий, зоригтой, шаардлагатай гэж үзсэн зүйлээ хэрэгжүүлэх чадвартай улс төрч л аз хийморьтой байж улс орноо амжилтанд хөтлөдөг. Монгол улсад, монголын эдийн засагт дутагдаж байгаа зүйл бол ердөө л энэ. Эрх баригчдад үндсэндээ бүтэн нэг жил, хагасын л хугацаа үлдлээ. Одоо шийдэх, хийх бүтээх цаг. 

-Манай засаглалын чадвар бүх талаараа доройтжээ. Энэ нь гадаадад суух элчин сайдуудын томилгоон дээр тод харагдаж байна. Намд зүтгэсэн байдал, өргөсөн хандив гэх зэрэг үзүүлэлтээр, шагналын журмаар элчинг томилдог байдалтай би эвлэрэхгүй.

-Элчин сайдууд Монгол руу хөрөнгө оруулалт татах, монголоос худалдан авалт хийлгэж, экспортыг нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулж чадахгүй бол тэнд мануухай болоод суух шаардлага байхгүй. 

-Гадаад харилцаа хурц өөрчлөгдөж байна. ​​​​​​​

-1990 оны Ардчилсан хувьсгалын дараа чөлөөт зах зээл, үл үзэгдэгч гар, хувийн өмч эдийн засгийг сэвхийтэл өргөөд явчихна гэх бидний гэнэхэн төсөөлөл бодит байдлын ханыг мөргөн унтарлаа.

-2010 онд УИХ-аар шинэчлэн баталсан Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг амьдралд хэрэгжүүлчихэд л маш олон боломж нээгдэнэ.

Д.Болор 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
ОРОС МУНХРУУЛГАА ЗОГСОО
МӨНХИЙН 2 ХӨРШ ГЭДЭГ ОРОС МУНХРУУЛГАА БОЛЬ ! НАРМАЙ АЗИЙН АРД ТҮМНҮҮДИЙГ ООРД ҮЗДЭГ ШОВИНИСТ ОРОС ҮНЭНДЭЭ 200 ГАРУЙХАН ЖИЛИЙН ӨМНӨ МОНГОЛЫН НУТГААС ДЭЭРЭМДЭЖ МАНАЙ ХОЙНО ИРЖ БУУСАН!
2018/05/22 202.179.25.40