8o
Улаанбаатар хот
mobile menu

Б.Баавар: Оюутолгойн гэрээг Монголын талаас бүрэн байтугай хагас дутуу уншсан хүн огт байхгүй

2018-05-22 12:22:00

Эдийн засгийн чуулганы өнөөдрийн хуралдаан дээр нийтлэлч Б.Баавар илтгэл тавьсан юм. Түүний илтгэлээс дараах ишлэлийг онцлон хүргэж байна. 

-Улс орны байтугай айл өрхийн хэмжээнд ч шийдвэр гаргах үүрэгтэй хүн огт шийдвэр гаргахгүй байх нь хамгийн аюул хөнөөлтэй гамшиг юм. Буруу шийдвэр гаргаж болно, энэ нь үүнээ засах бололцоог буй болгож байгаа юм.

-Жоом устгаж байна гээд гэр орноо түймэрдэн шатаах, шудрага явдал тогтоож байна гээд улс орноо мөхөөх хоёрт онцын ялгаа байхгүй. 

-Оюутолгой хэмээх зэсийн асар том орд энэ зууны эхээр Монголоос олдсон нь өнөөдөр бидний хамгийн том зовлон гамшиг боллоо

-Оюутолгой нээгдсэн үеэс хэрүүл үүссэн, тэр үед Монгол улсын үндэсний нийт үйлдвэрлэл ганц тэрбум доллар байсан.

-Монгол орон байгалийн баялагаар дэндүү баян. Цаана нь зөндөө олон Оюутолгой байгаа. Хэрэв энэ бүхнийг зөв зүйтэй ашиглаж чадвал бид дэлхийн хамгийн баян орны нэг болох ирээдүй бий.

-Монгол улсыг улс төр, эдийн засгийн хувьд ганцаардуулж вакуумжуулах хүсэл хэний сонирхол байж болохыг бас бодож үзээрэй.

-Оюутолгой компани 2009-2017 онд Монголын банкуудаар дамжуулан 7,7 тэрбум орчим доллар Монголд оруулж иржээ. Үүнээс 1,6 тэрбум долларыг улсын төсөвт нийлдэг татвар, нийгмийн даатгалд өгсөн байна. 

-2009-2017 оны хооронд Оюутолгой хоёр жил хаалгаа барьсныг энд бас тооцож үзээрэй.

-Өнөөдөр эмч, эмнэлгийн ажилчид цалингаа нэмэхийг шаардан жагсаж байна. Хэрвээ Оюутолгой зогсвол юун цалин нэмүүлэх, дээр нь багш нар цалингүй болно. 

-Төгрөгийн ханш хэлбэлзээд байдаг учир америк доллароор хэллээ, төгрөгт шилжүүлэх гэвэл 2500-аар үржүүл, их наяд гэсэн тоо гараад ирнэ, энэ нь ардаа 12 тэгтэй төгрөг шүү.

-Оюутолгойн гэрээг буруу гэрээ болсон гэхийн хувьд гэрээг хэн уншиж чухам аль заалт нь буруу буюу алдагдалтай болсныг нотолсон юм бэ? 

-Миний таамаглаж байгаагаар намайг оролцуулаад Монголын талаас гэрээг бүрэн байтугай хагас дутуу уншсан хүн огт байхгүй байхаа.

-Уншсан ч ойлгохын тулд олон улсын гэрээ хэлэлцээрийн дэг жаяг, утга учир, тооцоо нягтлалыг хуулийн болон эдийн засгийн утгаар нь мэргэжлийн төвшинд мэддэг хичнээн монгол хүн манай гурван сая иргэд дотор бий билээ дээ?

-Оюутолгойн ордыг ашиглахаар шийдсэн гадны компаний 34 хувийг өөрсдөөс нь зээлээр авч эзэмшээд, хожим олзворлолтоос ноогдох зэсээрээ эргүүлж төлөх шийдвэрийг хэн гаргасан бэ? Эндүүрээгүй бол 2008 онд орд ашиглах компанитай гэрээ хийхээр томилогдсон хүмүүс УИХ-аас хатуу тулган хуульчлагдсан 34% гэсэн тоотой очсон санагдана. Ямар ч өр зээл тавилгүй, нэг төгрөгний ч гарлагагүйгээр татвараа аваад явахад ямар ч хариуцлага хүлээлгүйгээр илүү ашигтай байхаар байна гэдгийг мэргэжлийн олон хүн анхааруулж байсныг өнөөдөр мартсан уу? Оюутолгойн гэрээ муу буруу болсон гэдэгтэй би санал нэг байна. Муу, буруу нь чухам энд байна. Энэ бурууг бид өөрснөө хийсэн.

-Дубайд ямар ч нууц гэрээ байгуулаагүй. Нууц байсан бол дэлхийн хамгийн нээлттэй хотод биш, Улаанбаатарын аль нэг орон сууцны подволд хаалгаа түгжиж байгаад хийвэл хамаагүй илүү нууц байх болно.

-Хайрлаад байхаар нэр төр байхгүй, эсвэлд хэнд ч танил биш учраас хэнд ч ажиглагддаггүй мөртөө луйвар хийдэг компаниуд дэлхийгээр нэг бий. 

-Шүүх удтал хэлэлцээд Монгол улсын Засгийн газарт 100 сая долларын торгууль ноогдуулсан. Торгуулиа төлөхгүй удсан учир дахин шүүхэд хандана гэсэн учир ярилцаж гуйж байж 70 сая доллар төлж эхэлсэн

-Хонь хариулж яваад социалист хөдөлмөрийн бригадын гишүүн болсон, тэндээсээ социализмыг нураан ардчилагч болсон бидний төрх ийм байна. 

-Монгол гэж хамтарч болдоггүй хөнтөрч болдог, нөхөрлөж болдоггүй нурааж болдог нийгэм боллоо. 

-Улс үндэстнийг мөхөл рүү нь чирж буй бусармаг нүгэлт үйлийг харж ойлгохын цаагуур ойлгож, мэдэхийн цаагуур мэдэж байгаа мөртөө амиа бодон чимээгүй явсаар буй нүгэлт үй олон бэртэгчдийн өмнөөс нь би энэ үгийг хэлж байна.

-Би эх оронч хүн. Урьд нь би хэзээ ч ингэж зарлаж байсангүй, цөмөлчиж магадгүй гэж айгаад цээжээ бөмбөр мэт нүдээгүй. Эх орондоо хайртай учраас ийм үг хэлж байна. 

Д.Болор

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
А.Одхүү
Энэ хүн анхнаасаа гадныханы захиалгаар нийтлэл бичдэг байсан юм биш үү. Ярьж байгаа зүйлд нь өлгөөд авчихаар ширхэг юм олсонгүй. Та бидний тархийг угаахаар бэлтгэгдсэн гадны тагнуул байж мэднэ.
2018/05/28 27.123.213.2
иргэн
Энэ-ЛУУХААН-хулгайч--нарт-үүлчилсээр-байна хол*очож-улин-хуц
2018/05/26 103.10.23.109
Zochin
Baavar muu lalraaa chinii elbegiiin gaigar mongol uls bid nar iiim hemjeend tartagtaa tulchad yvj bga shv muu novshoo
2018/05/22 202.9.41.163
Ногоон малгайт
Аргагүйшдээ та нар үнэнээс нуугаад хав дарчихсан ил гаргавал шившигийн гэрээ чинь илчлэгдэж түмэн олон түрхрэн босох гээд байгаа юм чинь
2018/05/22 66.181.160.75
Зочин
Оюу толгойгоос бид ашиг хүртээд бид сайхан амьдрахыг харна гэвэл чиний миний нас хүрэхгүйдээ Баабараа
2018/05/22 66.181.161.84
Зочин
Баавар гэж нэг хар тамхичин байдаг биздээ.
2018/05/22 202.179.25.15
Хууль бусаар баяжигчдыг шалгаж илрүүлэх хэрэгтэй.
Энэ гэрээний дундаас хууль бусаар баяжигчид байгааг 2 талаасаа шалган илрүүлж шалгах л асуудал байгааг хэн хэнгүй мэдэж байгаа бүх юмыг хуулийн хүрээнд шалгаж дундаас нь хөрөнгө завшигчдыг илэрүүлэ.
2018/05/22 112.72.14.214
Гадны хүнтэй тохирч баялагаа зөв хувааж ашиглах л санаа байна
эх орныхоо дэлхийд ховор баялагыг гамшиг болгон тайлбарлаж байдаг ийм улс төрчид хэний толгойг угааж байгаа юм бол монголчууд бид хүний юмыг хүүдийлэх гээгүй байлтай өөрийнхөө юмыг гадны хүнтэй л
2018/05/22 112.72.14.214
Иргэн
Энэ хужаа Монголд хайртай блаа юу
2018/05/22 103.229.120.214
mongolia
Byrne ynshaad tailbaraa aildaach cots... niigmiin yeiin cots barigadiin gishyyn mine..
2018/05/22 66.181.191.119
Зочин
Энэ том төсөл битгий хэл хоёр хүний хоорондох гэрээ бандан пад байдаг. Дараагийн стратегийн гэрээн дээр л анхаарцгаая. шүүмжилж нураах амархан бүтээх хэцүү
2018/05/22 66.181.190.204
зочин
за битгий худлаа шоуд. чи бүх хүнийг бүртгээ юу, эсвэл далдыг харагч уув муу хөлсний бичээч баа баа минь
2018/05/22 119.40.99.30
иргэн
- ойлгохын цаагуур ойлгож, мэдэхийн цаагуур мэдэж байгаа мөртөө амиа бодон чимээгүй явсаар буй нүгэлт үй олон бэртэгчид энэ их чухал үг байна.
2018/05/22 112.72.14.181