Нийслэл хотод өнгөрөн дөрөвдүгээр сард ДОХ-ын таван тохиолдол илэрчсэн байна. Ингэснээр улсын хэмжээнд бүртгэгдсэн ХДХВ/ДОХ-ын нийт тохиолдол 260 болжээ. Бүртгэгдсэн ХДХВ-ийн тохиолдлуудын 62 хувийг 25-34 насны залуучууд эзэлдэг аж. Нийт бүртгэгдсэн тохиолдлын 80 хувь эрэгтэйчүүд эзэлж байгаа ба үүний бараг 80 хувь нь эрчүүдтэй бэлгийн харьцаанд ордог эрэгтэйчүүд байдаг аж.