8o
Улаанбаатар хот
mobile menu

Багш эмч нар ОУВС-д шаардлага хүргүүллээ

2018-05-22 16:30:00

Эмч, эмнэлгийн ажилтны үйлдвэрчний эвлэлээс жагсаал зохион байгуулж айгаа билээ Тэд жагсаалаа өнөөдөо ОУВС-ын гадаа үргэлжлүүлж байгаа юм. Мөн эмнэлгийн салбарын ажилчдын цалинг 50 хувиар нэмэхийг шаардаж жагсаж байгаа.  Жагсаал найм дахь өдрөө үргэлжилж байгаа бөгөөд МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат нар гишүүд дэмжигчдийнхээ хамт суултад нэгджээ.

Тэд өнөөдрөөс эхлэн ажил хаялтад бэлтгэж байгаа юм байна. МҮЭ-ийн холбооны урилгаар ирсэн гадаадын төлөөлөгчид суултад оролцож буй хүмүүстэй уулзаж санал солилцсон байна. Улмаар суултад оролцож байгаа хүмүүсийн төлөөлөл Монголын үйлдвэрчний эвлэлийн төлөөлөл хамтран Олон Улсын Валютын санд ОУВС-д шаардлагаа хүргүүллээ. Шаардлагын хариуг маргаашийн дотор авахаа мэдэгдэв. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл