8o
Улаанбаатар хот
mobile menu

Улаанбаатарт 22-24 хэм дулаан байна

2018-05-23 08:46:04

Малчидард иргэдийн анхааралд

Өнөө маргаашдаа ихэнх нутгаар дулаарч, хуурайшилт ихсэж, салхитай байх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2018 оны 05 дугаар сарын 23-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн зүүн хэсгээр үүлшинэ. Зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, Алтайн салбар уулс болон говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Онон, Улз, Халх голын хөндий, Хүрэн бэлчир орчимоор 16-21 градус, Увс нуур болон Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь болон говийн аймгуудын нутгаар 23-28 градус, бусад нутгаар 20-25 градус дулаан байна.

 

УЛААНБААТАР ХОТ  Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр,  зарим үед секундэд 12-14 метр хүрч зөөлөн шороон шуурга шуурна. 22-24 градус дулаан байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл