8o
Улаанбаатар хот
mobile menu

Б.Жаргалсайхан: Баабар Сангийн сайд байхдаа "Бороо гоулд"-ыг алтыг татваргүйгээр гадагш нь гаргаж байсан

2018-05-23 08:49:00

“Буян” компанийн захирал, БНН-ын дарга Б.Жаргалсайхантай Монголын эдийн засгийн форумын үеэр ярилцлаа. 

АХИУХАН ШИГ ШҮҮМЖЛЭХЭЭР ИРСЭН ЮМ 

-    Монголын эдийн засгийн форумд та хэр ач холбогдол өгдөг вэ. Энэ хурал үнэхээр асуудлыг шийдэж чаддаг үр дүнтэй хурал мөн үү? 

-    Эдийн засгийн форум их хангалтгүй, дутуу дулимаг байна. Гэхдээ бид энэ ажлыг илүү боловсронгуй болгох шаардлагатай. Энэ хуралд яригдсан бүх асуудал, шийдвэрүүд та бидний амьдралд нялзах ёстой. Айл бүрийн, хүн болгоны хэтэвчинд очдог байх ёстой. Ийм болгохын тулд л би энд ирсэн юм. Хоосон магтаалаас илүү яаж ахиухан шиг шүүмжлэх вэ гэж бодож байна. Гэхдээ яахав бид цуглаж байгаад асуудлаа ярьж буй нь үр дүн л юм. 

-    Эдийн засгийн форумаар яригдаж буй сэдвүүд нь амьдралд нийцэж чадаж байна уу? 

-    Энэ хурлаар ярих гол асуудал нь ажилгүйдэл болон цалинг нэмэх тухай юм. Залуусын хүсээд буй ЦАЛИНГ 1000-2000 долларт яаж хүргэх юм, тийм боломж байна уу гэдгийг ярих хэрэгтэй. Мөн утаа, замын түгжрэл, орчны бохирдлыг яримаар байна. Замын түгжрэлд бидний амьдрал өнгөрлөө. Хаврын улиралд өвөл хураасан үнс салхиар туугдан бидний амьсгалаар дамжин бие рүү орж хорт хавдрыг үүсгэж байна. Үнсэнд газрын ховор метал, хүнд элементүүд бий. Зургаан сарын дундууд бороо орно. Борооны усаар гэр хорооллын муу ус, жорлон тэр чигээрээ хот руу урсаж орж ирнэ. Энэ бол халдварт өвчин салахгүй байгаагийн шалтгаан. Энэ мэт асуудлаа өнөөдөр яримаар байна. Яаж шийдэхээ яръя. Бас нэг аюултай зүйл бол хөдөө, орон нутаг эзэнгүй болж буй зүйл. Бүх аймаг, орон нутгийн залуус хот руу ирж байна. Хөдөө орон нутаг хүнгүй болж байна. Яг энэ чигээрээ 10 жил болбол бид мал, аж ахуйгүй болно. Дараагийн хөндөх сэдэв бол Монголд бизнес эрхлэх боломжийн тухай юм. Монголд бизнес хийх боломж алга. Гаднаас авдаг бүхий л бараа, таваарын татвар түрээсийг эрс яаралтай нэмэх хэрэгтэй байна. Жишээлбэл, хүнсний ногооны татвар. Монголд хүнсний ногоо ургаж байхад Хятадаас хямд ногоог асар их хэмжээгээр оруулж ирж байна. Үүнээс болж хүнсний ногоо тариалан, борлуулдаг хүмүүс өрөнд ордог. Дэлгүүрүүдээр Хятад, Солонгосын болсон, болоогүй бараа дүүрэн байна. Монголд оёдлын үйлдвэр байгуулах хэрэг байна уу. Мөнгө олохгүй юм бол дизайнарын мэргэжлийг эзэмших шаардлага байгаа юм уу. Асуудал энд байна. Өөрөөр хэлбэл, мөнгө олж болох зах зээлээ харийнханд өгчихсөн юм байна. Бүгд өртэй, мөнгөгүй байна. Энэ мэт асуудлыг яримаар байна. Мөн банк, барилгын салбарынхан иргэдийг дээрэмдэхээ болих хэрэгтэй. Барилгын компанийнхан 600 мянган төгрөгөөр нэг мкв талбайг барьж байгаа. Гэтэл 2.5 сая төгрөгөөр үнэлж байна. Энэ үнийг нь банк жилийн 10 хувийн хүүтэйгээр байрыг нь зарж байгаа юм. 100 сая төгрөгөөр байр авсан бол 20 жилийн дараа 200 сая төгрөг болгож төлөх нь байна шүү дээ. 600 мянган төгрөгийн байрыг 8 дахин нэмж зарж байна. Үүнийг яримаар байна шүү дээ. 

-    Хувь хүний хөгжил рүү чиглэсэн ямар сэдвийг ярих ёстой гэж та үзэж байна вэ? 

-    Хүмүүс орлоготой байж эдийн засгийн өсөлт бий болно. Иргэд нь мөнгөтэй байвал хөрөнгөтэй байна, татвар төлдөг байна. Хөгжлийг хүний төлөө хийх үү, хөгжлийн төлөө хүн амьдрах уу гэдэг асуудал энд явагдаж байна. Зарим нэг хүний илтгэлийг сонсоход хөгжлийн төлөө хүн амьдрах ёстой юм шиг. Би үүний эсрэг байр, суурьтай байна. Хүний төлөө хөгжлийг бий болгох ёстой. Хүнийхээ амьдралыг ярих ёстой. 

БААБАР ГЭДЭГ ХҮНИЙ ИЛТГЭЛ ҮНЭНДЭЭ ТААЛАГДСАНГҮЙ

-    Үүнд төрийн үүрэг оролцоо, хариуцлага ямар байх ёстой вэ. Нийтлэлч Баабар энэ сэдвээр сая илтгэл тавьсан. Та үүнд ямар дүгнэлт өгсөн бэ? 

-    Баабар сая илтгэл тавихдаа индэрээс муусайн малчид мал шигээ мангар, тэнэг гэж ярьж байна. Агуу их эзэнт гүрнээ мориор бий болгочихоод гарал үүслийг минь басамжилж, доромжлоод байх шаардлагагүй. Энэ хүний илтгэл надад таалагдсангүй. Миний гэдэнг маш их хөдөлгөсөн. Тийм худалч байж болохгүй. Би Үйлдвэр худалдааны сайд байсан.

Бороо гоулдын алтны ордыг Баабар Сангийн сайд байхдаа бүх татвараас нь чөлөөлж байсан. Сентра Гоулд компани Бороо гоулд компанид уул, уурхайн ажил хийж байгаад 40 тонн алтыг ямар ч татваргүй гаргаж байсан. Би хэл ам хийж байж үлдсэн алтнаас нь 150 сая долларын татвар авч нэгдүгээр төрөхийг шинэчлэх барилгын ажлыг хийсэн. Хулгай дээрэмтэйгээ тэмцэх ёстой.  Төрийн хариуцлагыг чангатгах ёстой. Төрийн албан хаагчид яагаад авлигал авч, хулгай хийж, хууль зөрчөөд байгаа юм. Төрийн албан хаагчид нь хэдэн зуун саяар нь хулгай хийчихээд хариуцлага хүлээдэггүй мөртлөө эх орончид болж хувирдаг. Энгийн иргэд эх орончид биш юм уу. Иргэд ядуу ч шударга, ил тод, хариуцлагатай төртэй байхыг хүсч байна. Тэгэхээр үүнийг нь битгий нулимаад бай. Яагаад манай дарга нар нүдэн дээр ингэж баяжаад байна вэ. Харин эсрэгээр нь иргэд ядуураад байна шүү дээ. Дээр, дооргүй хариуцлагатай ажил хэрэгч байж эдийн засгаа хөгжүүлье. Хэн ч бидэнд сайхан амьдралыг бэлэглэхгүй. 

-    Эдийн засгийн форумаар яригдаж буй нэг сэдэв нь томоохон төслүүдийг хөдөлгөх тухай байв. Томоохон төслүүдтийг хөдөлгөхгүй байгаа шалтгааныг та юу гэж харж байна вэ? 

-    Том төслүүд хөдлөөгүй биш хөдөлж байгаа шүү дээ. Дэлхийн зах зээлээс хамааралтай байсан. Нүүрсний үнэ унасан учраас нүүрсээ гаргаж чадахгүй байсан. Сая үнэ нь бага зэрэг нэмэгдэнгүүт нүүрсээ гаргаж байна. Оюутолгой компани ажлаа хийж л байгаа шүү дээ. Тавантолгой дээр төмөр замын асуудал бий. Дэд бүтэц бол манай тусгаар тогтнол. Өргөн, нарийн алийг нь сонгож төмөр зам тавих вэ гэдэг нь асуудал юм. Гэхдээ үүний ард тусгаар тогтнолын асуудлаа ярих ёстой. Мөнгөнөөс гадна юугаарч үнэлэшгүй тусгаар, тогтнол эрх чөлөө гэж бий шүү. Бид зөвхөн мөнгө яриад байж болохгүй. 

ЯАГААД ОЮУТОЛГОЙГ ШАЛГАЖ БОЛДОГГҮЙ ЮМ

-    Тавантолгойг удахгүй хөдөлгөнө гэдгээ Засгийн газраас мэдэгдсэн. Олон улсын зах зээлд IPO гаргах гэж байна. Үүнийг та хэрхэн дүгнэж байгаа вэ? 

-    IPO гаргах хэрэггүй. Засгийн газар Тавантолгойгоороо Хятад  улсаас авсан өрөө хаах ёстой. Дэлхийн зах зээлээс санхүүжилт авахын тулд энэ өр саад болоод байна. Тиймээс ойрын таван жилд Тавантолгойн нүүрсээрээ Хятадын 5 миллард, 800 сая долларын өрийг хаая. IPO гаргах тухай ярьж байгаа бол эхлээд Эрдэнэт үйлдвэрийг 100 хувь төрийн мэдэлд авсны дараа олон улсын үнэлгээний байгууллагаар үнэлүүлээд дэлхийн хамгийн том зах зээлд хувьцааг нь гаргах ёстой. Тэгэж чадвал бид хөгжлийн сан байгуулаад их хэмжээний хөрөнгө босгох боломжтой болно. Нүүрсний хувьцааг дэлхийн зах зээлд гаргаад байдаггүй. Тэгээд ч дэлхий нийтээрээ нүүрснээс татгалзаад байна. Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг авсан нөхөд монголчуудад хэрэгтэй ямар ажил хийх юм бэ. 

-    Оюутолгойд үүсээд буй асуудалд ямар байр, суурьтай байна вэ. Гадны хөрөнгө оруулагчдын асуудлыг ярьж буй энэ үед Ерөнхий сайдаар ажиллаж байсан хоёр ч хүнээ барьж, хориод байна. Мөн ажлын хэсэг гараад Оюутолгой компанийг шалгах гэж байна шүү дээ? 

-    Хариуцлагын тухай ярихаар хүний эрх зөрчсөн юм шиг ойлголтыг төрүүлээд байна. Энэ их буруу. Оюутолгой компани байгуулагдаад 10 жил болж байна. Яагаад төрөөс нэг удаа шалгаж болохгүй гэж. Монголын газар нутаг дээр бизнес хийж их хэмжээний ашиг олж байгаа биз дээ. Шалгалт хийнэ гэхэд юунд эгдүүцээд байгаа юм. Миний мэдэхэд манай компанийг энэ хорин хэдэн жилд асар олон компаниас шалгаж байсан. Тэгээд би яасан юм. Хэр зэрэг сайн шалгана тэр хэрээр Оюутолгой компанийн үйл ажиллагаа сайжирна.Санхүүгийн орлого, зарлагаа ил тод байлгах ёстой. Тэгвэл бид хардаж, сэрдэж мэтгэлзэж, маргалдах шаардлагагүй болно. Тийм учраас бид зөв гэж бодож байна. Оюутолгойд монголчуудын эрх ашгийг хэр хамгаалж байгаа юм бол. Хамаг хар ажлаа хийлгээд гурван төгрөг өгөөд байгаа юм биш. Энэ бүхнийг шалгах л ёстой шүү дээ. 

-    Та бол ноолуурын салбарт бизнес эрхэлдэг хүн. Ноолуурыг дотооддоо бүрэн боловсруулаад гадагш гаргах боломж байна уу? 

-    Байна. Гэхдээ уйгагүй хөдөлмөр хэрэгтэй. Хөрөнгө оруулалт, сайн техник технологи бэлтгэх хэрэгтэй. Мөн залуусыг энэ чиглэлээр мэргэшүүлж, боловсрол эзэмшүүлэх хэрэгтэй. Энэ салбарт ажиллаж буй залуусын нийгмийн асуудлыг шийдэж өгөх ёстой. Ер нь Монголд үйлдвэрлэлийг хаячихлаа. Ганц Оюутолгой л ярьж байна. Бидний хийж буй зүйл хэнд ч хэрэггүй юм байна л даа. 

-    Уг хуралдаанд төрийнхөн л үгээ хэлж байна. Хувийн хэвшил үгээ хэлж чадахгүй байна гэх шүүмж байна. Энэ үнэн үү? 

-   Дэндүү хийсвэр том зүйлүүдийг ярьж байна. Иргэд хэрхэн зээл авч бизнесээ яаж өргөжүүлэх вэ гэдэг асуудлыг ярих хүсэлтэй байна. Яаж технологио шинэчилж, сайжруулах вэ бараагаа зах зээлд нийлүүлэх вэ гэдэг асуудлаа ярьж байна. Гэтэл үүнийг ярихгүй төрийн бодлого л жил бүр ярих юм. Хөгжлийн хөтөлбөр гэх ерөнхий асуудлыг л ярьж байна. Одоо бодит асуудлыг яримаар байна. Цалингаа яаж нэмэх вэ гэдгээ яръя. Саяхан эмч, сувилагчид жагслаа. Тэдний цалинг улсын төсвөөс нэмэх үү, болих уу гэдэг асуудал хөндөгдөж байна. Миний хувьд улсын төсвөөс цалинг нь нэмэх ёсгүй гэж үздэг.

Учир нь эрүүл мэндийн салбарыг тогтолцооны хувьд өөрчлөх ёстой байна. Бусад орны жишиг шиг. Яаралтай бүх нийтээрээ эрүүл мэндийн даатгалд хамрагдъя. Хоёрдугаарт даатгалын санг улсын төсвөөс салгах ёстой. Мэдээж төр хяналтаа тавих ёстой. Эмнэлгүүдийн менежментийг нь өөрсдөд нь хариуцуулж өгье. Тэгвэл эмч нар даатгалаасаа санхүүжээд орлогоо хангалттай нэмэгдүүлэх боломжтой болно. Түүнийг хийхгүй улсын нэгдсэн төсвийг Эрүүл мэндийн яамаар дамжуулан эмнэлгүүдэд олгоод байгаа учраас ойрын 20 жилд эмч нарын цалин нэмэгдэхээргүй болсон байна. Манай эмч, сувилагч нар нам дагаж гүйдгээ болих хэрэгтэй. 

Т.Хулан

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Erdenbat
Миний бөөрийг худалдаж авсан Энэтхэгийн доктор Венката эмнэлэгийн ачаар бөөрийг минь зарах гэж маш их оролдсоны дараа маш их баярласан. 490,000 долларын ханш DR.VENKATAINDIA@PROTONMAIL.COM хаягаар тэд
2022/01/12 178.17.167.172
Зочин
Баабар бол худлаа мэдэмхийрч гадныхны гар хөл болсон байна. Баярцогтын авсан 10 сая долларыг зүгээр нэг хүн өгөөд буцаагаад авсан гэсэн үгэнд итгэх болж байна уу, арай дэндүү доромжилж байгаа юм биш ү
2018/05/24 203.169.48.146
ҮНЭН
БОРОО ГОУЛдаас Сү. Батболд, баавар мэтийн хэдэн улс төрч л баяжаад үлдсэн шүү. СҮ. батболд лицензийг албан тушаалаараа авч гадныханд зарж баяжсан хүмүүсийн нэг. Ийм хүмүүс АН, МАН д олон байгаа.. Одоо
2018/05/24 103.229.120.102
Irgen
Baabar anhnaasaal evgyi gar shdee ern hereggyi hyn
2018/05/24 174.16.42.214
зочин
Жагаа зөв ярьсан байна. Эрдэнэтийг 100 хувь төрд аваад IPO гаргавал ч монгол улс баян болно шүү
2018/05/23 49.0.191.250
sanhuu
Baabar sang-n said baihaar ene uls yaj oodloh ve????!!!!/1998-2000/ Baabar ooriin medehgui uul uurhai ediin zasag/ sanhuu yarihaa bolison ni deer
2018/05/23 202.179.31.2
Ха
Цалин, цалин л гэж ярих юм. Цалингаас гадна хеделмерийн унэлэмж гэж юм байдаг. Уунийг ойлгох тэнхээтэй хулгайч байна уу!!!
2018/05/23 103.14.38.130
отго
баабар жагаа ахын хажууд ямар ч мэдрэмж алга худлаа ноён солиот болж жагаа ахдаа амжилт хүсье үнэнд нийцэж ярьдаг
2018/05/23 203.91.115.40
Itgehgyi bna oo
Jagaa zov yaridag ch tord ajillaj UIX iin gishyyn boloxooroo shal esreg zyil xiij naimaa erxelj amidardag xymyysiin esreg baidag xyn dee,Bi jagaad itgexgyi bna oo
2018/05/23 27.123.212.140
ulaanbaatariin emegtei
Ter yahawee niigmiin daatgal buh nasaaraa tolood tetgwer awch chaagui nas barah uyd ar gert n heseg huwiig n owluuldeg bolmoor baina.
2018/05/23 77.87.228.70
би
Жагаа маш зөв ярьж байна дотоодын үйлдвэрлэл, МАА, газар тариалангаа хөгжүүлж хөдөөгийнхнийг ажилтай орлоготой болгох хэрэгтэй амьдралын хангамжийг анхаарч эхэлвэл цаашдаа хөгжинө дөө танд амжилт
2018/05/23 202.179.26.145
Zochin
Eruul mendiin daatgal tuldug murtuu daatgalaaraa hymdraltai em avna gsg hudlaa yum bilee, tusdaa neg udur bdg gnee, ter ni hezee ch yum buu med, ali bolohoor uguhguin tuld l yum bilee.
2018/05/23 43.242.243.2
  • Recent
  • Most Read
  • Most Comment