Өсвөрийн шатрын бодолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс улсаа төлөөлөн оролцсон С.Билгүүн хоёрдугаар байрт оржээ. Тодруулбал, оролцогчид шат тус бүрд 30 оноо бүхий зургаан даалгаврыг 100 минутад гүйцэтгэж шийдийг нь олох ёстой байжээ.Тэгвэл манай улсаас оролцсон С.Билгүүн нийт дүнгээрээ 57 оноо авснаар хоёрдугаар байрт орсон байна.
Дэлхийн аваргаас С.Билгүүн мөнгөн медаль хүртлээ
2016-02-11 13:12:00