8o
Улаанбаатар хот
mobile menu

Тэсэлгээний бодисын зөвшөөрөлтэй 64 аж ахуйн нэгж байна

2018-05-23 11:22:00

Монгол Улсын хэмжээнд “Тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл үйлдвэрлэх, импортлох, худалдах, тэсэлгээний ажил үйлчилгээ хийх” тусгай зөвшөөрөл бүхий нийт  64 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж  байгаагаас гадаадын хөрөнгө оруулалттай 7, дотоодын хөрөнгө оруулалттай 46, хамтарсан хөрөнгө оруулалттай 11 аж ахуйн нэгж  үйл ажиллагаа явуулж байна.

ТЕГ нь “Тагнуулын байгууллагын тухай” хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.9 дэх заалт болон  Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 15 дугаар зүйлийн 15.2.2, 15.2.3, 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх заалтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд уг бодис, хэрэгслийн эргэлтэд хяналт тавин ажилладаг.

Мөн “Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай” хуулийн дагуу УУХҮЯ, ТЕГ, ЦЕГ, МХЕГ, ЗХЖШ, ОБЕГ, АМГТГ, ШУТИС болон мэргэжлийн холбоодын төлөөлөл оролцсон 15 хүний бүрэлдэхүүнтэй Мэргэжлийн зөвлөл ажилладаг. Хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор  УУХҮЯ-ны Сайдын 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн “Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтийн асуудлаар санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Мэргэжлийн зөвлөлийн ажиллах журам, бүрэлдэхүүн батлах тухай” 22 дугаар тушаал батлагдан, хэрэгжиж байна.

Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд тавих хууль тогтоомж зөрчсөн тохиолдолд Зөрчлийн тухай болон Эрүүгийн хуульд заасны дагуу холбогдох хариуцлагыг хүлээлгэдэг.

Уул уурхайн үйл ажиллагаа идэвхжихийн хэрээр тэсэрч дэлбэрэх бодисын хэрэглээ нэмэгдэж, ашиглалт, хадгалалт, хамгаалалт, ашиглалтыг зөрчиж үйл ажиллагаа явуулах байдал гарч байна. Түүнчлэн тэсрэх бодистой харьцах тусгай зөвшөөрлийг харуул хамгаалалтын болон бусад шаардлагыг бүрэн хангаагүй аж ахуйн нэгжүүдэд олгож байгаагаас тэсрэх бодис хувь хүний гар дээр чөлөөтэй очих болж, улмаар хууль бус үйл ажиллагаа газар авах нөхцөлийг бүрдүүлж, зөвхөн ашигт малтмалын хууль бус олборлолт төдийгүй бусад төрлийн гэмт хэрэгт ашиглагдах эрсдэлтэй.

Тагнуулын байгууллагаас тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслээс үүдэлтэй ноцтой осол, аваар гарах, хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учрахаас урьдчилан сэргийлэх, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, илрүүлэн таслан зогсоох чиглэлээр тодорхой ажил, арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment