8o
Улаанбаатар хот
mobile menu

Улсын заан Б.Пүрэвсайхан допинг хэрэглэсэн нь тогтоогджээ

2018-05-23 12:28:00

Монголын Допингийн эсрэг үндэсний төвөөс таван бөх допингийн шинжилгээнд бүдэрсэн талаар өнгөрсөн гуравдугаар сард мэдээлсэн.

Тодруулбал, БНСУ-ын Допингийн хяналтын лабораториос ирүүлсэн шинжилгээгэээр Аймгийн хурц арслан Б.Номиндалай, Сумын заан С.Майнбаяр, Улсын начин Э.Даш, Улсын гарьд Ө.Бат-Орших нараас хориотой бодисын жагсаалтад орсон бодис илэрсэн билээ. Эдгээр бөхчүүд нь А сорьцийн шинжилээний хариугаа хүлээж зөвшөөрсөн. 

Тэгвэл улсын заан Б.Пүрэвсайхан А сорьцийн шинжилгээгээ хүлээн зөвшөөрөөгүй  “Б” сорьцын шинжилгээнд хамрагдах хүсэлтээ явуулсан. Түүний хүсэлтийн дагуу “Б” дээжийг шинжлүүлэхэд уг бодис дахин илэрсэн аж. Иймээс түүнийг допинг хэрэглэсэнд тооцож байгаагаа Допингийн эсрэг төвөөс мэдэгдсэн байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
Энэ хэдэн новшнуудыг ард түмний баяр цэнгэлийг гутаан доромжилсонд тооцоо насаар нь барилдах эрхийг нь хасах хэрэгтэй
2018/05/24 66.181.161.3
  • Recent
  • Most Read
  • Most Comment