8o
Улаанбаатар хот
mobile menu

Мэдээллийн технологийн дэвшилтэт технологийг ашиглана

2018-05-23 16:16:05

Эрүүл мэндийн хөгжлийн төв, БНСУ-ын эрүүл мэндийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн шалгалтын програм хангамж хөгжүүлэгч NSDevilбайгууллагын хамтын ажиллагааны хүрээнд  өнөөдөр Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн шалгалт авахад зориулан тусгай програм хангамж суулгасан 30 таблетийг дагадлах хэрэгслийн хамт ЭМХТ-д хандивллаа .

Энэхүү таблетууд нь шалгалтыг цаг хугацаа, орон зайнаас үл хамааран өгөх боломжийг бүрдүүлэхийн зэрэгцээ дуу, дүрсний өндөр нарийвчлал бүхий мэдээллүүдийг дамжуулах, шалгалт, сургалтанд ашиглах  чадамжтай юм.

Эдгээр таблетуудыг Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн шалгалт авахад төдийгүй эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн мэргэжил дээшлүүлэх, чадавхижуулах сургалтуудад ашиглах нь ихээхэн үр дүнтэй байдаг байна. Төхөөрөмж дээр суурилуулсан програм хангамжаар зүрхний цохилт, уушигний чимээ болон ЭХО, MRI зэрэг  зураг, дүрсийг оруулах,   өвчний түүх үүсгэн асуулт бэлтгэх зэргээр нэмэлт мэдээлэл, хичээлүүд оруулан ашиглах  өргөн боломжтой юм. Угтөхөөрөмжийг БНСУ-ын томоохон  анагаах ухааны боловсрол олгодог их, дээд сургуулиуд сургалт, шалгалтандаа ашиглахаас гадна эмч, мэргэжилтнүүдийн Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн шалгалтыг  авдаг юм байна.

Эрүүл мэндийн хөгжлийн төв одоогоор эдгээр төхөөрөмжүүдийг туршилтын журмаар үйл ажиллагаандаа ашиглан цаашдаа олон улсын түвшинд хүрсэндэвшилтэт технологийг нэвтрүүлэн шалгалтыг орон зай, цаг хугацаанаас үл хамааран   авдаг болох нөхцлийг бүрдүүлэх болно.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл